МОНГОЛБАНКНЫ ДЄРВЄН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН ДЄРВЄН ЄЄР ТЄРХ
Монгол Улсын хэмжээнд тєрийн мєнгєний бодлогыг хэрэгжvvлэх эрх бvхий дээд байгууллага нь Монголбанк. Vндэсний мєнгєн тэмдэгт болох тєгрєгийн тогтвортой байдлыг хангах vvрэг тєв банкинд хамааралтай. Энэхvv зорилтынхоо хvрээнд ч санхvvгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн тэнцвэртэй хєгжилд дэмжлэг vзvvлэх нь Монголбанкны нэг ажил билээ. Тиймээс мєнгєн тэмдэгт гvйлгээнд гаргах, мєнгєний бодлого боловсруулж, хэрэгжvvлэх нь Тєв банкны єдєр тутмын ажил нь. Засгийн газрын санхvvгийн зуучлагчийн vvргийг тэд давхар гvйцэтгэдэг.
Арилжааны банкуудын vйл ажиллагаанд хяналт тавих, банк хоорондын тєлбєр тооцоог зохион байгуулах, гадаад валютын улсын нєєцийг эзэмшиж, удирдах газар нь бас л тєв банк. Єєрєєр хэлбэл, манай улсын эдийн засгийн гал тогоо нь Монголбанк. Гал тогоонд хоол хийх хvмvvсийн арга барил, ааш зан, хобби ч тэс єєр. Монголбанкны ерєнхийлєгч асан О.Чулуунбатыг нээлттэй гэж сэтгvvлчид хэлдэг. Чєлєєт цагаараа ширээний теннис тоглох дуртай. Харин А.Батсvх Ерєнхийлєгч эсрэгээрээ. Аль болох, хэвлэл мэдээллийнхнээс дєлдєг. Зvгээр л ажлаа хийе гэж боддог байж мэдэх л юм. Тэрээр тєв банкийг эдийн засгийн хямралын шуурган дундуур залж гарсан. Vvгээрээ ч тэр єєрийгєє хэн гэдгээ илэрхийлсэн болов уу.
Хонгилын vзvvрт гэрэл асч байв
Монголбанкны Ерєнхийлєгчєєр 1996-2000 онд Ж.Vнэнбат ажиллаж байв. Москва хотын эдийн засаг, статистикийн их сургууль, АНУ-ын Колумбын их сургуулийг тэрээр тєгссєн. Зах зээл хэмнэлээ олж байх vед л Монголбанкийг тэргvvлж, ємнє нь дампуурсан банкуудын тvvхийг давтахгvй байхаар ажилласан нь тvvний ажилд амт оруулсан болов уу. Энэ vед “Хонгилын vзvvрт гэрэл асч байгаа”-г Монгол Улсын Ерєнхий сайд агсан П.Жасрай хэлчихсэн байлаа. Эдийн засагт гэгээ орж байсан vе.
Иргэд Монголбанкийг шохоорхоно
Монголбанкаар овоглосон, спортын мастер УИХ-ын гишvvн бий. Тэр нь О.Чулуунбат. Тvvний нэрний ємнє Монголбанкны гэсэн нэр байвал хvмvvст илvv танил сонсогдох биз. Учир нь 1983 оноос хойш банкны салбарт тасралтгvй ажилласан болохоор тэр байх л даа. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль тєгссєн тєв банкны ерєнхийлєгч эдийн засгийн шинжлэх ухааны доктор. Улсын банкны ерєнхий хорооны гадаад харилцааны эдийн засагчаас Монголбанкны ерєнхийлєгч хvртлээ дэвшсэн. Тvvнийг Монголбанкны Ерєнхийлєгчєєр ажиллаж байхад иргэдийн эдийн засгийн мэдлэг ч нимгэн. Инфляц, мєнгєний бодлого иргэдийн анхаарлыг єнєєдрийнх шиг ингэж татдаггvй байв. Энэ нь ч ажилд саад болдоггvй байсан байх. Эндээс л иргэд Монголбанкийг шохоорхож эхэлсэн тvvхтэй.
“Зоос” банк тєрд шилжсэн нь
“Анод” Монголын банк санхvvгийн зах зээлээс бvр мєсєн арчигдаж, “Зоос” тєрийн банк болсон цаг vе бол Монголбанкны ерєнхийлєгч асан А.Батсvхийнх. 2006 оны эхээр тєв банкны ерєнхийлєгчєєр ажиллах болсон тvvний ажлын арга барил арай єєр. Олон Улсын эдийн засгийн хямралын салхи Монгол руу сэвэлзэж байхад тvvнийг “муу ажиллаж байна” гэсэн довтолгоо vе vе гардаг байв. Энэ бvхнийг давж чадсан ч хоёр банкаа гарзанд гаргасан. Тvvнийг туршлагатай эдийн засагч гэж салбарынхан vнэлдэг юм. Бусдын адил Эрхvv хотод боловсрол эзэмшсэн нэгэн. Тvvнийг Монголбанкны ерєнхийлєгчєєр ажиллаж байхад инфляц 34 хувьд хvрч байв.
Инфляц 4.2 хувь болов
Эдийн засгийн єсєлтийн жилvvдэд тєв банкийг толгойлж яваа нь Л.Пvрэвдорж. Магадгvй, азтай ч дvгнэж болох л юм. Мєнгєний бодлогын хvvг 0.5 хувиар нэмж, инфляцыг домнож, зах зээлийг хэвийн байлгахаар чармайж байгаа нь тvvний удирдсан тєв банкны ял гавьяа нь. Инфляц хоёр оронтой тооноос шууд л нэг оронтой тоо руу буусан нь Л.Пvрэвдорж захирлын мэдрэмжтэй ч холбоотой болов уу. Зах зээл дэх эерэг хvлээлтийг зєв тийш нь чиглvvлсэн болохоор инфляц буурч, тєгрєгийн хадгаламж єссєн байх. Гэхдээ тєсвийн алдагдал, зах зээлд цутгах бэлэн мєнгєний тоо хэмжээгээр энэ цагийн тєв банк ялгарна шvv. Банкны системийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийн дунд хvндрэл, vймээн vvсгэхгvй байх, инфляцыг хяналтад оруулах, тєгрєгийн ханшийг тогтворжуулах, валютын албан нєєцийг сэргээхэд чиглэсэн нь мєнгєний бодлогынх нь давуу тал. Мєнгєний хатуу бодлогоор зах зээлийг хумисан тєв банк цаашид ч бодлогын хvvгээ дорвитой буулгахгvй нь. Хямралын жилvvдэд 30 давсан инфляц Л.Пvрэвдорж захирлын vед 4.2 болж хувирав.
URL: