МАН-ынхан ингэх гээд байсан юм аа…

Парламентад суудалтай хоёр намын гол зорилго дараагийн сонгуульд ялалт байгуулах. Тэд ирэх сонгуулиар 13 мэхээ хэрэглээд ч болов парламентад олонхи болох хvсэлтэй байгаа нь тодорхой. Энэ хvслээ л гvйцэлдvvлчихвэл болох нь тэр дээ л гэсэн бодол тээн яваа. Vvнээс єєр зvйл бодох сєхєє ч алга, энэ улстєрчид, тэр тусмаа УИХ-ын гишvvдэд.

2008 оны сонгуулийн амлалтаа биелvvлье, ард иргэдээ ажилтай байлгая, уул уурхайгаас болж сарны гадаргуу шиг болсон газар шорооныхоо тєлєє санаа зовж байгаа УИХ-ын гишvvн байхгvй гээд хэлчихэд буруудахгvй л болов уу. Тэд дараагийн сонгууль ямар тогтолцоогоор явбал надад ашигтай байх уу гэдгээ л тооцолж суугаа. Бvр маргаашийн сонгуульд яаж єрсєлдєхєє ч хvртэл тооцоолсоор. УИХ дахь АН-ын бvлгийнхэн Сонгуулийн хууль ярьж эхэлсэн цагаас л пропорциональ давамгайлсан холимог хувилбар тохиромжтой, vvнийг л сонгоно гэсэн. Vvнийхээ тєлєє хатуу тэмцэх болно хэмээн ам тангараг єргєж, байр сууриа хадгалсаар байгаа.
Харин МАН-ынхан єнєєг хvртэл сонгуулийн ямар тогтолцоо сонгох гээд байгаа нь тодорхойгvй єєх ч биш, булчирхай ч биш явсаар ирлээ. Гэхдээ МАН-ынхан пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог сонгоно гэсэн мессэж шидэж байсан нь саяхан. Зарим нэг нь vvнд нь итгэж ирэх сонгуулиа 50:26 буюу пропорциональ нь можаритараасаа илvv байх тогтолцоог сонгох нь гэж сэтгэн, гуниглаж байсан биз. Харин єчигдєр дvр тєрхєє єєрчилж, нэрээ шинэчилсэн “Ах” намынхан дээрх асуудлаас нvvр бууруулах болсноо албан ёсоор хэлэх нь тэр. Тус намын удирдах зєвлєл сонгуулиа холимог тогтолцоогоор явуул. Ийнхvv явуулахдаа мажоритар нь давамгайлах ёстой гэсэн vvргийг УИХ дахь бvлгийн гишvvддээ єгчээ. Энэ дагуу єчигдєр хуралдсан тус намын бvлэг дээрх шийдвэрийг дэмжихээр болж. Хаврын чуулган завсарлах дєхсєн энэ vед МАН-ынхан мажоритар системд хайр зарлан, пропорционалиас ухрах болсон нь цаанаа ямар нэгэн учир жанцантай байж таараа. Ийм шийдвэр гаргахад нь намын шинэ залуу улстєрчид нєлєєлсєн ч гэх яриа бий. Тэд “Пропорциональ тогтолцоог сонговол намдаа мєнгє хандивлаж чадахгvй шvv. Олонд танигдаагvй бидний нэрийг дугуйлах хvн олдохгvй. Харин мєнгє хаяж сонгогдох магадлалтай жижиг тойргийн зарчмаар явах тогтолцоог сонговол шийдвэрээ єєрчилж болно” хэмээн гомдоллосон сурагтай. Мэдээж хэрэг аливаа улс тєрийн нам сонгуульд нэр дэвших хvмvvсийн хандиваар л єндийдєг. Тиймээс ч тэднийхээ vгийг сонсохгvй єнгєрвєл алдас болох биз. Энэ ч утгаараа МАН-ынхан хамтарч тєр барьж байгаа АН-ынхнаасаа зєрєн байж мажоритар нь дийлсэн сонгуулийн холимог тогтолцоог сонгосон гэнэ билээ.

Жижиг намууд “будаа”

Улсаа жижиглэн хувааж, дов дошоор нь ангилан тойрог болгон хувааж сонгуульдах нь тєрийн эрхийг хуваан барьж буй том гэж тодорхойлогддог АН, МАН-ын аль альд нь маш их ашигтай. Харин дээрх байдлаас болж хэн хохирох уу гэхээр парламентын гадна байгаа намууд. Єнєєх жижиг гэсэн тодотголтой намууд хэдэн сарын турш дараагийн сонгууль пропорциональ давамгайлсан холимог тогтолцоогоор болох нь хэмээн хєєрцєглєж, баяр наадам хийх шахам яваа. Бvр пропорциональ болсон тохиолдолд 2-3 суудал найдвартай авна хэмээн баярлан, тэр цагийг хvлээн єдрийн бодол, шєнийн зvvд болон суугаа. Гэвч тэдний баярлах єдрийн тоо vvгээр дуусч байгаа бололтой. Єнгєрсєн євєл Сонгуулийн хуулийн ажлын хэсэг улс тєрийн намуудаас сонгуулийн аль хувилбарыг сонгох уу гээд тэдний байр суурийг авч байсан. Тухайн vед єнєє хэдэн намын дарга нар пропорциональ хувилбараар сонгууль явуулъя, манайх шиг улс оронд энэ л хэрэгтэй хэмээн саналаа єгч байв. МАН, АН-ынхан ч vvнийг нь зєвшєєрч их л найрсгаар та бvхний саналыг харгалзан vзнэ, бид ч ийм байр суурьтай байгаа шvv. Єгсєн санал тань биеллээ олж, ирэх сонгуулиа пропорциональ тогтолцоогоор явуулна хэмээн ам єчгєє єгч байлаа. Харин одоо бодоход тэднийг хєєрхєн хуурчихаж. Энэ нь, МАН-тай холбоотойгоор vvсч буй нєхцєл. Тодруубал, сонгуулийн галт тэрэг хєдлєх зогсох газар ойртох тусам 90 гарсан намын удирдлагууд ойр ойрхон байр сууриа єєрчлєх боллоо. Иймд ардгvй Ардын намынхан гэж хочлогддог улс тєрийн хvчинд итгэх итгэл алга. Магадгvй МАН-ынхан бодлоо єєрчилж дахин єєр нэг сонгуулийн тогтолцоог санал болговол битгий л гайхаарай даа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих