Э.Бат-Үүл нарт булаалт дээрмийн хэргээр эрүү үүсгэхгүй юм уу

03_27f

Өмнө нь хүний мөнгийг булаах эрх нь хуулиар зөвшөөрөгдсөн байгууллага бол татвар байв. Бас хуурамч мөнгийг хэмжээ хязгааргүй үйлдвэрлэх хуулийн эрх Монгол банкинд олгогдсон байв. Энэ бүхэн бол дархлагдсан гэмт хэрэг, төрийн луйврын хэлбэр. Түүнээс биш ариун цагаан буяны зам ч биш юм аа. Луйвраар олсон мөнгөөрөө төр дарангуйлал үйлдэх зардлаа хийдэг. Энэ нь төрийн үндсэн үүрэг. Цэрэг, цагдаа, шүүх энэ тэр гээд яваад өгнө. Төр үүргээ гүйцэтгэхийн тулд ийм хэмжээний луйвар хийдэг гэж болно. Үүнийг тусгаар тогтносон улсын иргэн байж эрх ашиг, амгалан тайван байдлаа хамгаалуулахын төлөөнөөс ард иргэд бид бараг сайн дураараа дээрэмдүүлдэг. Харин сүүлийн үед төрд шургалсан зарим луйварчид тэр мөнгөнөөс өөрийнхөө халаасыг дүүргэх хулгайлахдаа гаргуун болж захаасаа шорон руу ачигдсаар байна. Ийм луйварчдыг бүгдийг нь шударгаар шүүлээ гэхэд монголын бүх байшин савыг шорон болгосон ч багтахгүй хэмжээний тийм аймшигт гэмт хэрэгтний арми дивизүүд бий болно. Энэ өөр асуудал тул орхиё. ТЕГ болон Монгол банк гэсэн зартай хоёр дээрэмчин булаагч луйварчны хажуугаар төрийн нэр барьсан шинэ дээрэмчин гарч ирлээ. Улаанбаатарыг янзлаад өгье гэх маягийн уриа лоозонтой сонгуульд орж ялалт байгуулсан Э.Бат-Үүлийн багийнхан шинэ дээрэмчдийн бүлэг шиг ажиллаж байна.

Сонгуульд дэвшиж, сурталчилгаа хийж байсан үеийнх нь төрх байдлыг харвал одоогийнхоосоо тэс өөр л дөө. Газраа төрд битгий өг, хувийн тансаг хаусаа та нар барих хэрэгтэй. Үүл баатар ингэж жоотгоносоор байгаад олон бараа бологсдын ихэнхийг НИТХ-д төлөөлөгчөөр сонгуулж чадсан билээ. Тэр үеийнх нь хэлж ярьж явсныг одоо санахад, залилан мэхлэлт хийх гэж ятгаж явсан байна. Одоо хийж байгаа зүйлс нь өмнө нь хэлж ярьж байснаас нь тэс ондоо байгаа учраас түүнийг залилангийн хэрэгт татсан ч болохоор. Бас гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр ядарсан ард иргэдийн газрыг АН-ын компаниудад авч өгөх үзэл суртлын аяныг маш өргөн явууллаа. Үүнийгээ маш сайн ажил гэж байгаа.

Харин сүүлийн үед ҮАБЗ-өөс санамж авсан удирдлагууд хүний өмчийг булаах, дээрэмдэх эрхтэйгээ алхам тутамдаа зарлан тунхаглах боллоо. Нийслэлийн хэмжээнд хүн амьдрахад аюултай, нурах болсон 320 гаруй байшин барилга байгаа. Тэнд оршин суугчдын хүчээр нүүлгэж, хувийн компанидаа хямдхан бөгөөд байршил сайтай газар авч өгөх компанит ажлыг нийслэлээс зохион байгуулж эхэлсэн. Оршин суугчдын 80 хувь нь зөвшөөрсөн нөхцөлд байшинг хүчээр буулгах журмыг НИТХ-аас гаргалаа. Энэ бол дээрэм хийх эрх зүйн орчноо өөрөө бүрдүүлж байгаа гэсэн үг. Сүүлдээ улаан цайм юм хийх болов. Бразил руу 18 хүнтэй хөл бөмбөгийн багаа манай НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга халзан Д.Баттулга явуулж банйа. Зардал нь 200 гаруй сая төгрөг. Тэд эргэж ирээд Улаанбаатарыг хөгжүүлнэ. Энэ өчнөөн хэл ам дагуулна. Тэгэх тусмаа дээрэмчид улам гаарна, арга барил нь нарийсна. Тэдэнд булаалт дээрмийн зүйл ангиар нь эрүү үүсгэх ёстой юм биш үү.

Б.Мөсөн

 agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих