Хар цагаан хэл амнаас өөрийгөө хамгаалах арга
Хараал жатга хийж бусдыг хорлодог хүмүүс байдаг. Энэхүү хар зан үйлийн үндсэнд атаа жөтөө, занал хорсол байх нь олонтаа.
- Гэхдээ хараалаас ялгаатай боловч үүнээс дутахгүй үйлчлэл үзүүлдэг хар цагаан хэл ам гэж бий. Жишээ нь:
- Монголчууд эрт үеэс хар цагаан хэл амнаас эмээдэг байж. Хүнийг хэт магтах эсвэл газар дор ортол нь муулахын аль аль нь сайн биш аж.
- Магтах, хэт дөвийлгөж ярих нь хүний энергийн бүрхүүлийг гэмтээдэг байна.
- Муулуулах сайн гэдэг ч хэтэрхий муулах нь энергийн бүрхүүлийг харлуулахад нөлөөлдөг аж.
- Эвгүй, хүйтэн харцтай хүнээс болгоомжил.
- Ийм харцтай хүмүүс ихэвчлэн маш хүчтэй эрчим хүчтэй байдаг.
- Хэрэв ямар нэгэн зүйл дээр эс тохирон хэрэлдэж маргалдвал ийм хүний хэлсэн хар үг хүчирхэгжин биелэгдэх магадлалтай.
- Ийм хүнээс аль болох холуур явж элдэв харьцаанд орохгүй байвал зүгээр.
- Таныг зүгээр байсан ч гэсэн атаархал чулуудсан ганц харц л баллаж мэднэ шүү.
- Хар цагаан хэл ам хүрсэн байж болох шинж:
- Эвгүй харцтай хүнтэй тулгарсны дараа таны нойр хүрэхгүй байх, шалтгаангүй ядрах, бухимдах, зорьсон ажил бүтэхгүй болох зэргээр илэрч болно.
Хэрэв танд иймэрхүү таагүй зүйл тохиолдсон бол доорхи зан үйлийг хийгээрэй.
- Өрөөнийхөө хөшгийг хаагаад ширээн дээр лаа асаа. Хичнээн хугацаанд ч сууж болно. Аандаа хөл гар дулаан оргиж, тайвшрал ирэх болно. Энергийн бүрхүүл тань сэргэсэн гэсэн үг.
URL: