Айргийг ингэж хийдэг болжээ

994123_763694907025987_6581333575089421475_n Бага байхад бол  гүү барьдаг жил  амралт таараад очих юм бол ёстой л ялтай юм шиг хэдэн зуугаар нь ээлжлэн тоо тоолон  хөхүүртэй айраганд зүүгдэж өнждөгсөн.  Ингэж байж л уруул чимчигнүүлсэн сайхан айрагны жинхэнэ амт бүрэлдэнэ гэж томчууд даалгавар болгодог байлаа.

Харин орчин цагт тог цахилгаан, кабель сүлжээ гээд хотоосоо дутахгүй хөгжсөн хөдөөгийнхөн маань  иж бүрэн техникжиж тагнай баясгадаг дэлхийд ганцхан монгол ундаа болох айргаа  хүртэл ингэж хийдэг болсон болжээ.

Цахилгаан айраг бүлэгчээр исгэсэн айраг уламжлалт аргаар исгэсэн айргаас амтын хувьд нэг их ялгарахгүй  дээр нь  цаг хугацаа хэмнэнэ гэж байгаа ч хуванцар саванд төмөр багажаар зориулалтын бус аргаар бэлдэж байгаа нь нэг л буруу технологи бололтой харагдах юм.   Төмрийн зэвтэй, хуванцар савны меламинтай амт нэмсэн айргийн шинэ тенхнологийг холбогдох газрууд нь анзаарч хараасай!

FACT.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих