Чөтгөрт итгэдэггүй эр халуун зуухаа тэврэн чөтгөрийн хорлолоор өөд болов

fear
Ард түмний дунд чөтгөр шулмасын тухай янз бүрийн л яриа байдаг. Нэг хэсэг нь хүлээн зөвшөөрч байхад нөгөө хэсэг нь эрс үгүйсгэдэг. Тэгвэл энэ удаа чөтгөрт огт итгэдэггүй нэгэн чөтгөрийн хорлол болж нас барсан үнэнийг энд өгүүлье.

Гончигсүрэн гэдэг хижээл эр юм л бол “Чөтгөр байдаггүй юм. Битгий хүний толгой эргүүлээд бай” гэж ярих дуртай тэрбээр Завханаас Дөрвөлжин, Нөмрөг сум орохоор явсан байна. Дөрвөлжин сумаас Нөмрөг рүү хөдлөхөд Гончигсүрэнгийн кабинд хоёр хүн дайгдан хөдөлжээ. Дээрх хоёр сумын хооронд оршуулгын газар байдаг бөгөөд тэр оршуулгыг хармагцаа л баахан чөтгөр шулмын тухай хөөрөлдөөн болдог учир Гончигсүрэнгийн кабинд сууж явсан хоёр ч оршуулгын газар хармагцаа өөрсдөө үзсэн юм шиг ам уралдан ярьж гарсан байна.

Тэдний яриаг анхааралтай сонсч явсан жолооч тэдний ярианд оролцож Та нар чөтгөр гээд л үзэж харсан юм шиг ярих юм. Чөтгөр гэж хоосон хийсвэр юм. Энэ тэр хэмээн баахан сургамж айлдсан Гончигсүрэн өөрийнхөө хэлснийг батлах гэж байгаа юм шиг нөгөө оршуулгын газрын харалдаа очингоо машинаасаа бууж, оршуулга руу бөгсөө харуулан морь харчихаад цааш явсан байна. Тэрбээр Нөмрөг суманд ачаагаа буулгаад эргэхэд үдээс хойш арван таван цаг болж байжээ. Аймаг болон зэргэлдээ сум орохоор Гончигсүрэнгийн машинд хэн ч дайгдаагүй учир ганцаараа буцжээ. Нөмрөгөөс гараад арваад км яваад машин нь саатан  хэсэг цаг авсан аж. Ингээд л аймаг руу довтолгож явах үед оройн цагаан гэгээ тасран харанхуй болоход оршуулга руу дөхөж ирсэн бөгөөд юу юугүй чөтгөр гэсэн бодол толгойд нь бууж, юмыг яаж мэдэхэв хэмээн ганцаар түгшиж эхэлжээ.

Гай газар дороос гэгчээр гэрэл нь маслаж унтрахаар нь бууж, залгаастай утас салсан байсныг холбож асаагаад кабиндаа ортол хэн нэгэн хажуугаар нь ороод суучих шиг болжээ. Тухайн үед юу ч бодолгүй хөдөлсөн хэдий ч гэнэт хажууд нь сэгсийсэн үстэй улаан дээлтэй хүн сууж байх шиг харагдсан байна. Дахин хартал байхгүй болохоор нь жаахан сэтгэл нь уужирсан тэрбээр эндээс л холдох минь гээд гишгэж өгчээ. Яаж яваад ч аймгийн төв орж ирснийг бүү мэд, нэг л мэдэхэд өөрийнхөө хашааны үүдэнд ирсэн байжээ. Хүүхдүүд нь хаалга онгойлгож өгсөн болохоор машинаа оруулж тавиад буутал хэн нэгэн зэрэг буух шиг болсон байна. Гэр рүүгээ алхаж явтал мөн л хэн нэгэн хажуугаар нь өнгөрөх шиг болж. Гэртээ орж сэтгэл санаа уужиран хоол цайгаа идэж уугаад, зурагт харан амарч суухдаа өөрт тохиолдсон зүйлийг эхнэртээ ярьж өгөхөд эхнэр нь,

- Чи хэзээ чөтгөрт итгэдэг болоов? Байнга л үгүйсгэж явдаг биз дээ? Арай чи чөтгөр байдаг гэдгийг зөвшөөрөөд эхэлсэн үү гэх мэт түүний ярихыг үл тоогоод өнгөрсөн байна. Гончигсүрэн нэлээд шооч алиа нэгэн болохоор түүний үйлдэлд итгэхэд бэрх. Гончигсүрэн шөнөжин чөтгөртэй хөөцөлдөн хар дарж зүүдлэн, хэд хэдэн удаа чөтгөр гэж хашгирч сэрэхэд эхнэр нь битгий маяглаад бай. Хүн ч унтуулахгүй гээд л өнгөрч. Гончигсүрэн шөнө чөтгөртэй хэрэлдэж, ноцолдож хоносон бөгөөд нэг удаа машиндаа юм хийж байгаад тэр нэгэн шөнийн харагдсан сэгсгэр үстэй, улаан дээлтэй авгай онгорхой кабин руу нь орж байгаа харагдаж. Айх, гайхах зэрэгцсэн Гончигсүрэн машин дороосоо яаран гарч кабин руугаа харвал юу ч харагдахгүй кабин нь хоосон байсан гэнэ. Орой эхнэрийгээ ажлаас ирэхээр нь Тоглоом биш шүү. Надад чөтгөр харагдаад байна гэжээ. Эхнэр нь ядраад тэгж байгаа биз. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Би маргааш өдөр цайндаа ирэхдээ лам залаад ирье. Энэ хэдэн хүүхдийг хичээлд явахаас нь өмнө гэр орон сайн цэвэрлүүлээрэй гэсэн аж. Шөнө нь Гончигсүрэн дахин тоо томшгүй олон чөтгөртэй хөөцөлдөж, хар дарж сэрсээр нойргүй шахам өглөө болгосон байна.

Эхнэрийгээ лам авч ирнэ гэсэн болохоор хүүхдүүдээ хичээлд явсны дараа өөрөө гэр орноо цэвэрлэн цай чанаж, гал сайн түлээд, бага хүүгээ хичээлд нь явуулан хашааныхаа хаалгыг түгжээд эргэхэд машиных нь дэргэд өнөөх л улаан дээлтэй сэгсгэр үстэй авгай зогсч байсан аж. Энэ үед хөршийнх нь гэрийн эзэн хашааныхаа хажуугийн пин дээр юм дурандаад байж байсан аж. Тэгтэл жорлонгийнхоо хажууд морь хараад зогсч байсан Гончигсүрэн гэнэт хүүхэд шиг тэр чөтгөр гэж хэлээд байдгаараа гүйн гэр рүүгээ орж явчихсан байна. Хөрш нь энэ яаж саваагүйтэж байгаа юм бол. Уйдаж дээ, хөөрхий ухааны юм бодоод гэртээ орсон аж. Төдөлгүй эхнэр нь лам дагуулан ирэхэд нөхөр нь зуухаа тэврээд уначихсан, цээжин  хэсгийн мах нь шарагдаж бараг л болсон мах шиг болоод амьсгал хураасан байжээ. Хүүхний орилох дуунаар хөршийнх нь ч орж ирсэн байна.

Ламтан яаран гэр тусгайлан бариулж, талийгаачийн сүнсийг авч одсон хорлонт чөтгөрийг даржээ. Эхнэр нь нөхрийгөө тоглоом хийгээд байна гэж цаг алдаагүй бол түүнийг аварч чадах байсныг ламтан хэлсэн аж. Хийх юмгүй дуран барьж зогссон хөрш нь юу болоод байгаа юм бэ гээд хойноос нь орсон бол эрэмдэг ч  гэсэн бас л амийг нь аварчихаар байж дээ гэж өвгөн ламтан их л харууссан аж. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг өөрийн биеэр чөтгөрийн хорлолд хорлогдсон талийгаачаас хойш тэр хавийн чөтгөр байдаг гэдэгт итгэдэггүй байсан хүмүүс үнэнээс итгээд зогсохгүй орой үдэш маш их болгоомжлон явах болсон байна. Ор хоосон юмыг хүн бий болгон ярихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр итгэхээргүй юманд


URL:

Сэтгэгдэл бичих