Эмнэлэгийн машин шатахуунгүй гээд сумын эмнэлэгт нэг хонуулжээ
Нямсүрэнгийн Төмөрхуяг хэмээх 14 настай хурдан морь унаач хүү энэ сарын 11-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын наадмаар даага унажээ. Харамсалтай нь тэрбээр уралдааны явцад дааганаасаа унаж, ухаан алдсан тул сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Хүүг яаралтай аймгийн эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан ч эмнэлэгийн машин шатахуунгүй байсны улмаас сумын эмнэлэгт нэг хонуулжээ. Улмаар 7-р сарын 12-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон байна. Хүү өнөөдрийг хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт ухаангүй хэвтэж байгаа юм.
Хүүгийн бие тааруу байхад өнөөдрийг хүртэл наадмын зохион байгуулагчид, засаг дарга нь ямар ч арга хэмжээ авахгүй нүд нь балай чих нь дүлий байгаа юм. Нэг хүүхдийн эрүүл мэндээр наадчихаад байгаа наадмын зохион байгуулах комисс уяачдын наадам зохион байгуулахаар төлөвлөөд байгаа нь дахин хүүхдийн эрүүл мэнд, амь насаар наадах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.
URL: