Машины ченж нарын маапаантай үйлдлүүд
Манайханд бол энэ нь цоо шинэ машин гэсэн үг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь өндөр хөгжилтэй улс орнуудын хаягдал болсон төмрийн сэгнүүд л байдаг. Манай оронд голчлон Япон, Солонгос улсаас авто машин орж ирдэг ч Америк, Европ, Арабаас хүртэл хол замыг туулан байж манай оронд “залрах” нь ч бий. Аль ч улсаас импортоор орж ирсэн бай ямар зам туулан байж хэрэглэгчийн гар дээр ирдэг нь сонин. Таны авсан машиныг ченж тэр улсаас нь ямар үнээр авсан гэдгийг нь мэдэх арга үнэндээ байхгүй. Жил бүр геометрийн прогрессоор өсч байдаг зүйл бол авто машины үнэ.
1990 оноос өмнө бид Зөвлөлтийн үйлдвэрийн социалист загварын төмөр хүлгээр гангардаг байв. Волга, Лада, Москвич, УАЗ гээд бидний танил нэр хөвөрнө. Энэ цаг үед автомашины худалдаа төрийн мэдэлд байлаа. Социалист Монголын иргэн хувийн унаатай болохыг хүсвэл Улсын их дэлгүүрийг зорьдог байсан юм. Тэнд зөвхөн Москвич маркийн шинэ автомашиныг л худалдана. Үнийг нь чамгүй чинээлэг хүн л дийлэхээр байв. Тухайн үеийн мөнгөний ханшаар тооцвол 22 мянган төгрөгтэй бол та шинэхэн Москвичны эзэн болно. 1980-аад онд бол энэ их мөнгө шүү. Инженерийн цалин 750, их сургуулийн багш нарын цалин 850 төгрөг байсан гээд бод доо. Сэхээтэн хүний 25 жилийн хөдөлмөрийн үр шим ганц Москвичны үнэтэй байж. Харин жирийн ажилчид “Такси бааз”-аас актлагдсан Волга-21, Москвич автомашиныг худалдаж авдаг байв. Тэгж байтал 1990 оны ардчилсан хувьсгал энэ бүхнийг орвонгоор нь эргүүлсэн гэхэд хилсдэхгүй. Гадаад паспорт авч, Баруунд зорчих эрхтэй болсон монголчууд ХБНГУ-аас орчин үеийн ганган чамин төмөр хүлэг болох “Benz”,“NMW”, “Audi”, “Volkswagen’ маркийн автомашин импортлох болсон. Гэвч тухайн үед Европоос авто машин тээвэрлэх төмөр замын транзит тээвэр Монгол улсад хөгжөөгүй байв. Тиймээс Германаас Польш, Оросын Сибириэр дамжин “хөл”-өөр нь авчирдаг байлаа. Замдаа Оросын мафийнханд дээрэмдүүлэх, цаашилбал амь насаа алдах тохиолдол ч гарч байсан гэдэг. Тиймээс аажимдаа автомашины импорт далайн чанад руу шилжжээ. 2000 он гэхэд Монголд Япон, Солонгос автомашин зах зээлд ноёлох болж, одоо бол бараг л бүрэн эзэлсэн гэхэд болно. Импортын нийт машины 80 хувь нь Япон, 15 хувь нь Солонгос, үлдсэн нь АНУ, Германаас орж ирдэг гэсэн судалгаа гарчээ. “Да хүрээ” автомашины зах дээр далайн чанадаас автомашин тээвэрлэдэг ченжүүдийн бүхэл бүтэн сүлжээ бий болжээ. Тэд Япон Солонгост хамтрагчаа илгээж, тэд нар нь хаягдал машины “хогийн цэг”, хуучин автомашины хар зах дээрээс Монголд түргэн борлогдох автомашинуудыг түүж эх орон руугаа илгээдэг юмсанж. Үүнд Верна, Аванте, Соната, Портер, Королло, Марк- II, Карина, Фит зэрэг Улаанбаатар хотын гудамжаар түгээмэл харагддаг автомашинууд багтана. Эдгээр нь бүгд хуучин “төмрийн сэг”-нүүд.
Машины ченжүүд гаднаас оруулж ирсэн машинаа хамгийн багадаа хоёр сая төгрөг нэмж зардаг. Энэ байдлаар иргэдийг “шулж” ирсэн өнөөх ченжүүдийн бизнес улам өргөжиж, гадаад улс руу чиглэх болсон байна. Тэд хуучин машиныг Казакстаны иргэдэд өндөр үнээр дамлаж, нэг үгээр реэкспорт хийдэг болжээ. Гэвч энэ нь тэднийг хил дамнасан томоохон гэмт хэрэгт холбогдуулж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа юм. Жишээ нь өнгөрсөн жил Казакстаны Сангийн яамнаас Монголын Засгийн газарт хандаж нэгэн мэдэгдэх хуудас ирүүлжээ. Үүнд “Монголын иргэд Казакстанд хуучин машиныг хууль бусаар оруулж ирж, татвараас зайлсхийсэн байдалтайгаар зарж байна. Одоогоор бид Монголоос орж ирсэн 200 орчим машиныг хил дээр саатуулан шалгаж байна. Өмнө нь ч Казакстаны иргэдэд Монголын наймаачид 2000 гаруй машиныг зарсан гэсэн мэдээлэл байна. Үүний улмаас Казакстаны Гаалийн байгууллагад татварын орлогоор төвлөрөх ёстой байсан 200 сая тенгегээр хохироод байна. Иймд Монгол Улсын Засгийн газар хил, гаалийн хяналтаа чангатгаж, буруутай хүмүүст холбогдох хариуцлагыг тооцно уу” гэсэн байна. Энэ мэдээллийг сонсоод “Манай ченжүүд гадаад руу хуучин машин шахаж байна, овоо ш дээ” гэж үнэлмээр ч юм шиг.
Манай улс хөрш хоёр орон руу нэвтэрдэг хилийн 42 боомттой. Эдгээрээс Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтыг 1934 онд байгуулж өдийг хүртэл байнгын ажиллагаатай ажиллуулж иржээ. Энэхүү боомт бол ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Казакстан руу хүрэх хамгийн дөт зам юм. Үүнийг ашиглаж Монголоос Казакстан руу машин гаргадаг хууль бус бүлэглэл хэдийнэ бий болжээ. Тэдгээрийн ихэнх нь “Да хүрээ” захын ченжүүд байдаг бололтой. Тэд Улаанбаатараас Баян-Өлгийд машинуудаа авчирч нэг нэгээр нь Улаанбайшинтын боомтоор авч гардаг юм байх. Ингэхдээ хил, гаалийнханд “Түр гараад буцаж орж ирнэ ээ” гэж бүртгүүлэх жишээтэй. Тэгээд хилээр гарангуутаа машинаа унаад Казакстаны Астана хүртэл явж машинаа зараад буцаж ирдэг ажээ. 1997 онд үйлдвэрлэсэн “Toyota Carina”маркийн машин Астана хотод 9500 ам.долларын үнэтэй байгаа гэнэ. Тэгвэл “Да хүрээ” захын ченжүүд 1997 оны “Toyota Carina”-г таван сая төгрөгөөр худалдаж байгаа аж. 2008 онд үйлдвэрлэсэн “Toyota Corollo” маркийн машин Монголын зах зээлд 18-20 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Астанад 30 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Үүнээс үүдэн Монголд хямд зарж байгаа машиныг Казакстанд өндөр үнээр борлуулах нь ченжүүдийн туйлын хүсэл болж хувирчээ. Уг нь чадаж байгаа юманд арга байхгүй л гэдэг. Казакстан руу машин гаргадаг ченжүүдийн энэхүү үйлдлийг төрийн зүгээс хууль ёсных болгож дэмжмээр ч юм шиг. Харамсалтай нь манай ченж нар хууль бус үйлдэл хийхдээ ихэд гаршсан болохоор үүнээсээ болж хиншүү ханхалтал шатах нь их байдаг ажээ. Жишээ нь одоогоос хоёр жилийн өмнө манай хэдэн ченж контрбандын хэрэгт орооцолдож байлаа. Монголоос Казакстан руу хуурамч бичиг баримтаар, хууль бусаар хил давуулах гэж байсан 169 автомашиныг Казакстаны Гаалийн хяналтын хорооны хилийн хууль бус наймаатай тэнцэх газрын ажилтнууд илрүүлсэн байх бөгөөд нэг машин доод тал нь таван сая төгрөг гэж бодоход 800 гаруй сая төгрөгөөр шатсан байх жишээтэй.
Хайран мөнгө, хайран машинууд ингээд харь улсын хоол болжээ. Түүнчлэн 2013 онд Японоос машин оруулж ирдэг манай 32 ченж эрүүгийн хэрэгт холбогдож байлаа. Тэд сүүлийн таван жилийн хугацаанд Японоос зуу гаруй мянган машин оруулж ирсэн байна. Түүний 95 хувь нь нэр бүхий 32 ченжийн гараар дамжсан байдаг гэнэ. Тэдгээр ченжийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, УМБГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж байлаа. Мөн машины сэлбэг хулгайлж зардаг ченжүүд ч мэр сэр байдаг ажээ. Эзгүй орхисон автомашины эд ангийг хулгайлдаг бүлэг этгээд байдаг гэлцдэг. Тэд хулгайлсан эд ангиа сэлбэг зардаг ченжүүдэд шахдаг. Харин ченжүүд хэрэглэгч бидэнд дамладаг. Ерөөсөө нийгэмд машин тоногчдын талаар ийм л ойлголт бий. Гэтэл үгүй юм байна өнөө ченжүүд чинь өөрсдөө ч бас сэлбэг “хусчихдаг” бололтой. Жишээ нь өнгөрсөн жил “Да хүрээ” болон “Дизель хүрээ” зах дээр автомашин зардаг гурван ченж сэлбэг хулгайлсан хам хэрэгт холбогджээ. Тэд “Santa F” машины турбо хулгайлсан хэрэгт сэжигтнээр татагджээ. Хэрэг гардаг өдөр гурван ченжийн нэг нь тус зах дээр сэлбэг зардаг чингэлэг рүү орж машины эд анги асуух зуураа “Santa F”-ийн турбог тоочигложээ. Ингээд үдийн алдад сэлбэгийн наймаачин зэргэлдээх чингэлэгийнхээ ченжид найдан бараагаа орхиод цайндаа орчихож. Тэр хойгуур нь өнөөх гурван ченж тоочиглосон эд ангиа хулгайлж амжсан байна. Төд удалгүй цайны газраас ирсэн сэлбэгийн ченж 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй эд анги алга болсныг анзаарч, цагдаад мэдэгджээ. Аз болж тэдний чингэлэг нууц камертай байж таараад хулгайчийг түвэггүйхэн илрүүлсэн байна. Өнөөх машины ченж гурван залуу хэнэг ч үгүй турбог нь аваад гарч байгаа нь дүрээрээ харагдсан гэнэ.
Бас өөр нэг ченж нэгнийхээ зарах гэж байсан машиныг тонож увайгүйтжээ. “Дизель хүрээ” зах дээр хуучин автомашин зардаг ченж залууг нэг өглөө иртэл зарахаар зэхэж байсан машин нь танигдахын аргагүй болчихсон байжээ. Тэрбээр ярихдаа “Зах дээр зарах машин их байдаг болохоор зогсоол олддоггүй юм. Өглөө бие биеэсээ өрсч ирээд зай авах гэж нэлээд юм болдог. Тиймээс би машинаа захын хашаанд орхиод явчихсан хойгуур дөрвөн дугуй, гэрэл, толь зэргийг нь тоночихсон байсан. Мөн цонхыг нь хагалаад хөгжим энэ тэрийг нь хүртэл хусчихсан байдаг байгаа. За дээр надтай, адил машин зардаг ченж залуу миний машины эд ангийг хулгайлсныг олж мэдсэн. Тэр хэнэг ч үгүй миний машины дөрвөн дугуйг зараад зогч байсан гээч. Үнэхээр хударгагүй хулгайч нар олон бий шүү” гэж өгүүлсэн юм. Мөн сүүлийн үед хулгайн сэлбэг зардаг ченжүүд олширчээ. Хэн нэгний машины алдагдсан эд ангиуд “Да хүрээ” захын сэлбэгийн наймаачдын гар дээрээс буцаад жолооч нарт очдог бололтой. Гэхдээ тэдэн дунд “Би хулгайчтай гар нийлдэг” гэж өөрийгөө илчлэх ченж байхгүй нь мэдээжийн хэрэг. Тэр байтугай машины эд анги хулгайлдаг хүмүүсээс ямар сэлбэг, хэдэн төгрөгөөр худалдаж авдаг тухай асуухаар өөрсдөөсөө холдуулж, “Бид нар дандаа Япон, Хонконг зэрэг улсаас сэлбэгээ оруулж ирдэг. Ганц нэг сэлбэг зарах гээд барьж явдаг хүмүүсээс авдаг ченжүүд цаагуур чинь бий” гэж лангууны ард зогсдог хүмүүс рүү заах жишээтэй. Өнгөрөгч хавар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст автомашиныхаа дөрвөн дугуйг хулгайд алдсан эр ханджээ. Ажилдаа яаравчлан тэрбээр өглөө босоод гартал байрны гадаа байсан машиных нь дөрвөн дугуй алга болчихсон байжээ. Орой нь бүрэн бүтэн байсан машин өглөө нь өрөөл болсон байхыг хараад мань эр цагдаад мэдэгдэж, дугуйныхаа эрэлд гарчээ. Гэтэл түүний машины дөрвөн дугуй “Да хүрээ” захын урд дугуй зардаг ченжийн бараан дундаас ялгарч харагджээ. Ингээд мөнөөх эр дугуйныхаа обудаар таньж, хөл дүүжлэх унаагаа бүрэн бүтэн болгож авсан байна.
Сүүлийн үед “Да хүрээ” зах дээр худалдаалагдаж буй авто машинуудын үнэ долларын ханш өссөнтэй холбогдуулан доод тал нь 500 мянга, зарим нь бүр хоёр сая төгрөгөөр өсчээ. Айл бүхэн хүний тоогоор машинтай болох хүсэлтэй болсон одоо үед бид машины үнэ өсчээ гэхээс буулаа гэдэг үг сонсох нь ховорджээ. Монголд зарагдаж буй машины үнэ өссөн тухай мессеж байсхийгээд л гадуур тархдаг. Өсөх болсон шалтгаан нь өнөөх валютын ханшны өсөлттэй холбоотой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд зарагдаж буй автомашины үнэ өмнөх аравдугаар сарынхаас шууд хоёр саяар дээшилсэн нь татвар, хуулиндаа байнгын өөрчлөлт оруулдаг манай улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотойг ченжүүд иенээр машинаа авч, доллароор татвараа төлдөг учраас нэмэхээс өөр ямар ч арга байхгүй гэж хэлж байна. Ченжүүд машин сонирхогчдыг уриалан дуудаж өнгө үзэмжээрээ ялгарахын тулд зарж буй машиаа зүлгэж зогсоно. Мэдээж тэд машинаа борлуулахын тулд аль сайхан, боломжтой бүхнээ үзүүлж рекламдана. Машины хувьд өнгө үзэмжээс илүү хамгийн чухал нь үйлдвэрлэсэн болон Монголд оруулж ирсэн он, “гүйсэн” километр. Үйлдвэрлэсэн он нь залуу байх тусмаа үнэ нь өндөр. Дөнгөж хоёр гуравхан сарын өмнө “Prius-10” зургаан сая 700 мянган төгрөгний үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр найман сая төгрөгөөс буухгүй байна. Ченжийн олдог ашиг гэвэл дор хаяж нэг нугалдаг юмсанж. Жишээлбэл монгол мөнгөөр 6,5 саяд авсан Toyota crown Монголд зарагдахдаа дор хаяж 16 сая төгрөг болно. Гаалийн татварыг нь нэмээд бодвол яг л нэг нугарсан байгаа биз. Түүнээс гадна ченж хэмээгдэгчдийн үнээ нэмэх арга захаас аваад замаар нэг бий. Валютын ханш хэдхэн төгрөгөөр нэмэгдэхэд машины үнэ түүнтэй харьцуулшгүй өснө. Гаалийн татвар нэмэгдээ ч үгүй байхад сургаар нь л үнээ нэмчихнэ. Энэ тал дээр манай улсад ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Тийм ч учраас аль ч салбарын ченжүүд бараа нь зарагдаж л байвал хэд хүртэл ч үнээ нэмсэн тэдний л дур болж байгаа юм. Үүнээс хохирч буй нь худалдан авагчид, хожиж буй нь ченжүүд. Хэрвээ хэрэглэгч бүхэн хэрэгцээгээ анхны цэгээс нь өөрийнх нь үнээр авч чаддагсан бол Монгол улсын иргэд хичнээн амар амьдрах байсан бол. Гэвч бараа бүхэн анхны цэгээсээ ченж хэмээгч шулаачдын гараар дамжин хэрэглэгчийн гар дээр очихдоо дор хаяж хоёр нугарсан үнээр ирэхийг яана.
Б.Мөсөн
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Granite slabMarble Tile pvxtwh 53644
viagra pills
대구출장아가씨
대구출장안마
출장업소
출장업소
대구출장업소
출장업소
대구대구출장샵
대구출장아가씨
대구오피걸대구오피걸