Монгол гутлыг хогийн сав болгосон Хятадуудын бизнес борлуулалт ихтэй байна
Угтаа бол бидний өвөг дээдсийн ур ухаан шингэсэн Монгол гутал нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэндээ толигор ул, ээтэн хоншоортой, өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах шинжлэх ухааны үндэслэлтэй монгол ахуйн өдөр тутмын ажил амьдралд нэн зохицсон эдлэл билээ.
Харамсалтай нь өвөг дээдсийн ур ухаан шингэсэн Монголчуудын уламжлалт бүтээлийг хогийн сав болгож байгаа зураг цахим ертөнцөөр тарж олны бухимдлыг төрүүлээд байгаа.
Хятадын Твиттер буюу Вэйбо хуудсанд Монгол гутлыг дуурайлган хийсэн дээрх төмөр хогийн сав нь өнгө үзэмж хэлбэр байдлаараа олны анхаарлыг татаж байгаа бөгөөд худалдаалагдаж эхэлсэн цагаасаа л борлуулалт сайтай, эрэлт ихтэй байгаа гэнэ.
FACT.MN
Хятадууд монгол гутлыг хогийн сав болгожээ
URL: