“Pizza Hut” Монголд орж ирээд боорцог болов

Дэлхийн 100 гаруй улсад 15000 орчим салбартай хамгийн том пиццаны сүлжээ “Pizza Hut Delivery” Монголд албан ёсны нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.  “Дэлхийд №1 пицца Пан Пиццаны гайхалтай амтыг монголчууддаа мэдрүүлэх болсондоо баяртай байна” хэмээн нээлтийн үеэр “Pizza Hut Delivery”-ынхан онцолж байсан.

Гэсэн хэдий ч  худалдаанд гараад удаагүй байхад тус пиццаг түлэгдсэн, хэтэрхий зузаан гурилтай, амт муутай гэх мэтээр олон нийтийн сүлжээгээр маш олон хүмүүс шүүмжилжээ. Үүнээс харахад “Pizza Hut” монголчуудад төдийлөн таалагдаагүй бололтой. Эсхүл нэгэн жиргээчийн бичсэнчлэн дэлхийн брэнд манайд орж ирэхдээ боорцог болдогийн жишээг “Pizza Hut” энэ удаад харуулав уу.

Б.Боргил

Мэдээний линк: http://society.time.mn/content/47604.shtml


URL:

Сэтгэгдэл бичих