Гар утас таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг үү

baby-cell-phoneЭнэ талаар олон судалгааны ажил хийгдэж, нийтлэл хэвлэгдсэн байдаг хэдий ч одоог хүртэл асуултын хариу бүрэн тодроогүй л байна. Гар утас нь зүг бүр долгионы цацрагийг дамжуулж, ялгаруулж байдаг бөгөөд тэдгээр нь хүний биед шингэдэг. Энэхүү гар утаснаас ялгарч буй долгионтой холбоотой үүсдэг гол асуудал нь тархины хавдар үүсгэдэг эсэх юм. Олон орны эрдэмтэн судлаач нар судалгаа хийсэн боловч тэд нэг санаанд хүрч чадаагүй л байна. Та бүхнийг энэ талаарх мэдээллээр хангах зорилгоор зарим нэг судалгаа, эрдэмтдийн нийтлэл өгүүллээс танилцуулъя. 2008 онд Шведид хийгдсэн нэгэн судалгаагаар гар утсыг хэрэглэдэг хүүхдүүд төв мэдрэлийн тогтолцооны глиаль эсийн хавдраар болох глиамо-аар өвчлөх магадлал өндөр байна гэж дүгнэсэн  бол 2000 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд хүүхдүүдийг онцгой тохиолдолд л утас ашиглахыг зөвлөсөн байна.

Өнгөрсөн оны эхээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гар утасны хэрэглээ нь хавдар үүсгэх шалтгаан болох боломжтой хэмээн зарласан. Гэхдээ 2006 оноос эхлэн өнгөрсөн оны 10 сар хүртэл хийгдсэн томоохон судалгааны үр дүнд гар утас болон тархины хавдар, төв мэдрэлийн тогтолцооны хавдартай  ямар нэгэн холбоо байхгүй, хавдар үүсгэхгүй хэмээн үзжээ. Дэнмаркийн Хавдарын эпидиомологийн институтээс хийгдсэн судалгаанд 13аас дээш жил гар утас хэрэглэсэн 18 аас дээш насны  358403 насанд хүрэгчид хамрагдсан бөгөөд хийсэн бөгөөд  гар утасны хэрэглээ нь тархины хавдар үүсэхэд нөлөөлөхгүй гэж үзсэн. Гэвч хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг учраас хүүхдэд хэрхэн нөлөөлдөг нь бас л тодорхойгүй үлдэж байна. Шведийн Оребро дахь анагаах ухааны сургуулийн эмнэлэгээс хийгдсэн судалгааны судлаачид гар утас хэрэглэдэг хүүхэд болон өсвөр насныхан тархины хавдраар өвчлөх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн  нэгэн томоохон судалгааны удирдагч профессор Lennart Hardell  20 наснаасаа өмнө гар утас хэрэглэж эхэлсэн тохиолдолд тархины глиал эсийн хавдар болох глиома-аар өвчлөх эрсдэл 5 дахин нэмэгдэнэ хэмээн дүгнэсэн ба тэрээр 12-аас бага насны хүүхдүүдийн утасны хэрэглээг хасч, 20-оос бага насныхны гар утасны хэрэглээг хязгаарлах зөвлөмжийг гаргасан. 20 нас гэхэд хүний тархи бүрэн хөгжиж дуусдаг учраас сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл харьцангуй багасдаг байна. Гар утасны хэрэглээнээс үүдэн гарах эрүүл мэндийн эрсдлийг багасгахын тулд та:

• Та хүүхэддээ нарийн учрыг тайлбарлан,  тэдэнд ойлгуулан, гар утасны хэрэглээг багасгах шийдвэрт хамтдаа хүрэ

х • Хүүхдийг аль болох утсаар бага яриулах

• Гар утсаар ярихдаа чихэвч микрофон ашиглах

• Найзуудтайгаа холбогдохдоо утсаар ярихаас илүүтэйгээр мессеж илгээхийг зөвлөх

• Гар утсаа аль болох толгойныхоо ойролцоо байлгахгүй тавихгүй байхыг зөвлөх


URL:

Сэтгэгдэл бичих