Найз бүсгүйгээ зэрлэгээр хөнөөсөн гэх Г.Алтанхүүг өнөөдөр шүүнэ

uls_53cc68485f036_1Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож, амийг нь хөнөөсөн хэргийн буруутан гэгдээд буй  Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр болно.

Түүнд Эрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлээд байсан юм.

Мөрдөн байцаалтын явцад түүнийг найз бүсгүй болох Ц-гийнхээ амь насанд хүрсэн нь нотлогдоогүй. Гэвч талийгаачийг байнга зодож, дарамтладаг байсан талаар нь хохирогчдын ар гэрийнхэн болон гэрч нар мэдүүлээд байгаа.

Ямартай ч улсын яллагч түүнд бусдын амийг хохироосон бус бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ял төлөвлөсөн байгаа. Хэрэг хэрхэн шийдэгдэх талаар бид цаг тухайд нь хүргэх болно.

М.Нандин

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих