Ц.Мөнхбаярт эмчилгээ хийхээр хотод авчиржээ

fdss“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаярыг нийслэлд авчирсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаярыг нийслэлд авчирсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар анги руу өнгөрсөн тавдугаар сард ачигдсан түүнийг өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Зайсан дахь 401 дүгээр ангид авчиржээ.

Шалтгааныг нь “Дээрээс ирсэн шийдвэр. Хотод аваачиж эмчилгээ хийнэ” гэж шүүхийнхэн тайлбарласан тухай эх сурвалж мэдээллээ. Ц.Мөнхбаяр Хархоринд очсоноос хойш эмчлүүлэх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд өнгөрсөн баасан гаригт эсэргүүцэл үзүүлсэн ч хүлээж аваагүй гэнэ.

Тиймээс “Биеийн байдал нь хэвийн байхад эмчилгээ хийнэ гэсэн нь цаанаа учиртай асуудал” хэмээн холбооны гишүүд нь ХЭҮК-д ханджээ.

Түүнчлэн Ц.Мөнхбаяртай хамт ял сонссон С.Дашцэрэнг биеийн байдлын улмаас хотод шилжүүлсэн байна. Дархан-Уул аймагт хуваарилагдсан тэрээр элэгний өвчтэй хэмээн Зайсан дахь 401 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгджээ.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих