Хөдөлгөөний дутагдлаас үүсэх эмгэг болон шохойжилт ба дасгал хөдөлгөөн

6289Асуулт

  • Хангалттай сайн хөдөлгөөн болон дасгал хийж чаддаг уу?
  • Чаддаг бол ямар хөдөлгөөн?
  • Амралтын өдрүүд болон чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Хүний багана нурууны бүтэц үйл ажиллагаа

}  Хүний нуруу бол хүний бүх биеийн хөдөлгөөний гол тулгуур / багана / эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэнэ. Нуруу бол толгойноос хөл хүртлэх тахир босоо багана гэсэн үг.

}  Багана нуруунд холбогч эд, хөндлөн ба ар сэртэнгийн холбоо, мөгөөрсөн холбоо, нуруу хоорондын завсар ясан холбоо, ууцны ясны хоорондох хагас үе, зарим нуруу болон сэртэнгүүдийн хооронд хагас ба бүтэн үе байна. Нурууны яснууд хоорондоо нурууны нугалам мөгөөрсөөр /disci intervertebralis/ холбогдоно.

Нугаламын мөгөөрсөн холбоо нь нурууны хөдөлгөөнийг уян зөөлөн болгодог. Хүний багана нуруу 33-34 нуруу яснаас тогтоно. Үүнд:

  •  Хүзүүний / нуруу /яс-7
  • Сээр нурууны -12
  • Бүсэлхий нурууны -5
  • Ууцны нурууны -5
  • Ахар сүүл-4-5

Хүний нугасны мэдрлүүд 31 хос байна. Үүнд:

}  Хүзүүний -8 хос

}  Сээрний -12 хос

}  Бүсэлхийн -5 хос

}  Ууцны -5 хос

}  Ахар сүүлний 1-2хос

Нурууны бие нумын хооронд нугасны хөндий гарна. Нугасны суваг нь нугасыг бат бэх хамгаална. Мөн нурууг бөхийлгөх, гэдийлгэх, хөхлөг сэртэн хажуу тийш хөдөлгөх сэртэн, дээш, доош болгох хос үений сэртэн тус тус байна. Багана нурууны хөндлөн сэртэнгийн дундуур нурууны  тараагуур судсны суваг бий. Нурууны остеохондроз өвчний үед энэ суваг нарийсаж нурууны тараагуур судсны дутмагшилын хам шинж тэмдэг гардаг. Мөн мэдрэлийн ширхэг дарагдснаас болж мэдрэлийн ширхэгийн ёзоорын өвдөлтийн хам шинж буюу ихэвчлэн үрэвсэх, хавагнах, хавчигдсанаас болж радикулитаар илэрдэг байна. Радикулит бол биеэ даасан өвчин биш нурууны остеохондрозын эмнэлзүйн илрэл юм.

Нурууны их бие хатуурч нуруу хоорондын зай нарийссанаас болж нугалам мөгөөрөсөнд остеохондроз өвчний эмнэлзүйн гурван хам шинж илэрдэг.

Неврологийн хам шинж- мэдрэлийн ширхэг, зангилаа хөндөгдөснөөс болж ихэвчлэн өвдөх шинж тэмдэг илэрнэ.

Нугасны өвдөлтийн хам шинж нь даамжирч хөдөлгөөний өөрчлөлтөөр илэрдэг.

Их тархитай холбоотой гарах хам шинж үндсэндээ судасны хямралаар илэрдэг байна.

Остеохондроз өвчин маш олон хүчин зүйлийн шалтгаанаас болж үүсдэг.

}  Халдварт өвчин

}  Харшил

}  Гэмтлийн

}  Удамшил

}  Өтлөлт

}  Бодисийн солилцоо

}  Судсны эмгэг  үйл ажиллагаанаас

Үүнээс хамгийн гол шалтгаан нь:

}  Даарч хөрөх

}  Буруу суух, зогсоо суугаа ажлын нөхцөл

}  Гэмтэл бэртэл

}  Хэт хүнд ачаа өргөх, булчин ядрах

}  Стресс

}  Хөдөлгөөний дутагдал

}  Хоёр гарт тэнцвэргүй ачаалал ноогдох зэргээс зонхилон хүзүү, нурууны остеохондроз өвчин, нурууны муруйлт дискний эмгэг зэрэг үүсдэг байна.

Өвчин эхлэхдээ

Хүзүүний  шохойжилт

}           Хүзүү сэрвээ хөших халуу оргих

}           Даралт ихсэх

}           Гар бадайрах

}           Зүрх өвдөх

Нуруунд шохойжилт, суулт үүсэх

}      Ууц  чилэх, хөших

}      Өвдөлт хөлрүү дамжина.

}      Хөлийн мэдрэл дагаж өвдөнө

}      Дотор эрхтэн системд өөрчлөлт орно

}      Явж чадах байж хөдөлгөөн хязгаарлагдмал болдог.

Гэмтлийн болон механик шалтгаан

Багана нурууны хэт их ачаалал нь нурууны нугалам мөгөөрсөнд өөрчлөлт оруулдаг нэг хүчин зүйл юм. Нурууны хэт их ачаалалаас болж нурууны яс, мөгөөрс, холбогчид бичил гэмтэл үүсэх нэг хүчин зүйл нь хүний зогсолт, явалт, суудлын буруугаас шалтгаалдаг.

 

Үйл ажиллагааны шалтгаан

Багана нурууны булчин жигд биш агшсанаас болж нугалам мөгөөрсний фиброзын цагиргийн даралт ихсэнэ. Үүнээс болж нурууны нугалам мөгөөрсөнд тэжээлийн хямрал болно гэж тайлбарладаг.

 

Остеохондроз өвчнөөр хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү өртдөг энэ нь жирэмслэлт болон төрсний дараа уг өвчин эхэлж цэвэршилтийн үед идэвхждэгтэй холбоотой. Гэтэл эрэгтэйчүүдэд нурууны остеохондроз өвчин олон дахин хурцдах, архаг удаан явагдах нь илүү байдаг. Энэ нь эрчүүд биеийн хүчний ажил илүү хийдэг, физиологийн онцлог, элдэв хорт зуршилд /архи, тамхины хэрэглээ / нэрвэгдэх элбэг байдагтай холбоотой.

Эмчилгээ

}  Хөдөлгөөн

}  Эмийн

}  Физик эмчилгээ

}  Мэс засал

Амьдрал бол хөдөлгөөн. Хөдөлгөөн  бол эрүүл мэндийг үйлдвэрлэгч юм. Орчин үед хөдөлгөөний хомсдлоос болсон бодисын солилцооны өвчин, таргалалт, остеохондроз, зүрх судасны эмгэг, үе мөч холбох эдийн өвчин, судасны бүлэн гэх мэтийн өвчин элбэгшиж МУ хэмжээнд насанд хүрсэн хүн амын дунд хөдөлнөөний хомосдол 36% -88% хүрч байгаа мэдээлэл байна. Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг юм. Хөдөлгөөнийг дотор нь:Ахуйн хэрэгцээнээс үүссэн өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан (хог шүүрдэх, шал, аяга таваг угаах, гэр цэвэрлэх зэрэг),Байгалиас заяасан бие махбодийн үндсэн хөдөлгөөн (алхах, суух, босох, хэвтэх, явах, гүйх, харайх, авирах зэрэг) гэж ерөнхийд нь 2 хуваадаг. Хүн зорилготойгоор хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Хашаа хороо, зам талбай цэвэрлэх, ногоо тарих ба арчлах зэрэг нь бүгд идэвхитэй хөдөлгөөн болдог. Орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийж байдаг идэвхтэй  хөдөлгөөн эрс багассан байна. Ихэвчлэн суугаа ажилтай байдаг албан хаагчид нь  цахилгаан шат хэрэглэлгүйгээр шатаар өгсөх, хэн нэгнийг утсаар бус очиж дуудах  зэрэг энгийн үйлдлүүд нь хөдөлгөөний идэвхтэй байдлаа хадгалахад ихээхэн  тустай. Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний  цэгцтэй жор юм. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлсэнээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой. Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бүр явган алхах гм.

Хөдөлгөөн эмчилгээг 4 ангилдаг

1. Гимнастик

2. Биеийн тамир, хүчний дасгал (явган аялал, усанд сэлэлт, гүйлт гм)

3. Спорт тоглоом

v         Бага хөдөлгөөнт

v         Хөдөлгөөнт

v         Спортын

4. Хөдөлмөр эмчилгээ

 

Хэзээ хийх вэ?

}  Өглөө оройд, цайны цагаараа

}  Амралтын өдрүүдээрээ

Үр дүнд:

}  Ачаалал даах чадвар сайжирна.

}  Ажлын бүтээл дээшилнэ

}  Өвдөхгүй эрүүл байна

}  Бие хөнгөн байна.

}  Эрч хүчтэй амьдарна.


URL:

Сэтгэгдэл бичих