Хоёр Солонгосын хэлэлцээ ямар ч үр дүнд хүрсэнгүй
17-нд Панмунжонд БНСУ, БНАСАУ ажлын хэлэлцээр хийж, 2014 оны 9-р сард Инчеонд болох Азийн 17-р наадамд БНАСАУ баг тамирчид, хөгжөөн дэмжигчдээ илгээж оролцуулах тухай асуудлаар зөвшилцсөн байна. Гэвч эцсийн бүлэгт хэлэлцээр ямар ч үр дүнгүй өндөрлөжээ.
18-нд БНАСАУ, хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүйн учир шалтгаан бол хэлэлцээрийн үеэр БНСУ-ын тал зүй бус хандлагатай байснаас болсон юм гэжээ. Мөн өдөр БНСУ-ын тал үүнд хариу өгөхдөө, БНАСАУ-ын хэлж байгаа зүйл ямар ч үндэслэлгүй юм. БНАСАУ-ын тал үнэнч байр сууриар хандахыг хүсэж байна гэжээ.
18-нд KCNA нийтэлсэн мэдээндээ, 17-ны үдээс хойш болсон хэлэлцээрийн үеэр БНСУ-ын байр суурь огцом өөрчлөгдөж, хэлэлцээрийн эхлэлийг ихэд удаашруулсан төдийгүй “БНАСАУ-ын төлөөлөгчдийн тоо хэтэрхий их”, “БНСУ-ын дотоодын байдлыг бодолцоно”, “Аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй” зэрэг шалтгаар БНАСАУ-ын талд хүндрэл учруулж, баг тамирчид, хөгжөөн дэмжигчидийн зардал мөнгөний асуудлыг шинээр дурдсан байна гэжээ. Тус мэдээнд, энэ удаагийн хэлэлцээр ямар ч үр дүнд хүрээгүй нь БНСУ-ын байр сууриас болсон ба энэ нь Инчеоны Азийн наадамд БНАСАУ-ыг ороцуулахгүйн төлөө явуулж буй санаатай үйл ажиллагаа юм гэж БНАСАУ-ын тал үзэж байна. Хэрэв БНСУ-ын тал цаашид ийнхүү өдөөн хатгалага хийвэл, БНАСАУ баг тамирчид, хөгжөөн дэмжигчдээ илгээх асуудлыг дахин шинээр авч үзэх болно гэжээ.
18-нд БНСУ-ын Нэгдлийн яамнаас гаргасан мэдэгдэлд, БНАСАУ Инчеоны Азийн наадамд оролцохыг сайшааж байгаа байр сууриа БНСУ-ын тал хэлэлцээний явцад илэрхийлсэн бөгөөд олон улсын хэв журам, Азийн наадмын холбогдох тогтоолын дагуу БНАСАУ-ын баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд тус дөхөм үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. БНАСАУ, БНСУ-ын тал хэлэлцээрийг зориуд бусниулах байр суурь баримталж, хэлэлцээр ямар ч амжилтгүй болов хэмээн ганц талаас мэдэгдэж, хэлэлцээрийн ширээг орхиж явсан байна гэж үзэв. БНСУ-ын тал үүнд харамсаж буйгаа илэрхийлэхийн ялдамд БНАСАУ Инчеоны Азийн наадамд оролцохыг хүсэж байна гэжээ.
URL: