АНХНЫ САЯТАН Б.Жаргалсайхан

бөбыы“Буян” Жагааг уг нь Базарсадын Жаргалсайхан гэдэг. Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан эрхмvvдийн адил компаниараа овоглосоор өдийг хvрчээ.
Манай улсын хамгийн өндөр, хамгийн туранхай улстөрчийг найман настай балчраас наян настай буурай хvртэл андахгvй. Тэр нь мань Жагаа гэдгийг нэмж тайлбарлаад илvvц биз. Нурууны өндөр, биеийнхээ жингээр л бусдаас онцгой байсан бол олны танил улстөрч гэгдэхэд хангалттай vзvvлэлт болохгvй байхсан. Харин “Буян” Жагаа олон чанараараа өвөрмөц бие хvн. Тvvнийг зурагтаар ярихад vзэгчид сувгаа сольдоггvй. Хvмvvс Жагааг харах, сонсох дуртай. Тvvний авир vргэлж анхаарал татдаг.
АНХНЫ САЯТАН
Б.Жаргалсайхан 1959 онд Улаанбаатарт төрсөн. Нийслэлийн төвд, тухайн vеийн боловсролтой гэр бvлvvд хvvхдvvдээ сургадаг орос багш нартай 23 дугаар дунд сургуулийг дvvргэжээ. Тэрээр Эрхvvд цөмийн физикч мэргэжлээр сурсан. Сурагч байхаасаа эхлvvлсэн пянзны цуглуулгаа оюутан болоод арвижуулсан нь Монголдоо толгой цохьдог байж.

Пянз тvvнийг панз наймаанд дөртэй болгосон байж ч мэднэ. Жагаа пянз солилцох арилжаанд овсгоотой, мөнгөлөг оюутан байжээ. Зах зээлийн санаа тvvнд хар нялхад нь суучихсан байв. Монголоос тарваганы арьс, туулайн малгай, нэхий дээл зөөж зардаг бийлэгжvv оюутан зуны амралтаараа чемодан дvvрэн ховор бараатай харьж наймаа vсэргэнэ.

Б.Жаргалсайханы “Буян” компанийн vндэс суурь аль 1987 онд тавигджээ. Тэрээр ийм нэртэй нөхөрлөл байгуулж оёдол, худалдаа эрхлэн бизнесийн гараагаа “албан ёсоор” эхэлсэн байна. 1989 онд ардчилсан хөдөлгөөн өрнөхөд ГАЗ-24 суудлын тэрэгтэй Жагаа хувьсгалчдын “танкчин” нь байжээ. Ардчиллын анхны 13-ын vйл хэрэгт тухайн vед санхvvгийн хувьд хэнээс ч хараат байхаа больчихсон 30 настай эрийн тусламж чухал байсан гэдэг. Дэлгvvрийн лангуунд давснаас өөр бараагvй тарчигхан байхад “Буян” Жагаа 50 кг-ийн шуудай дvvрэн элсэн чихрээр ардчиллынхныг дайлж байсан ч гэх шиг одоо сонсоход хөгтэй дурсамжаас өнөөгийн томчууд ичдэг байлгvй.
Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлчихсэн л байдаг юм. “Бат-Vvл гэрт нь хоол байхгvй гээд миний машинаас буудаггvй ээ. Тэгэхээр нь хонины ганц гуя авч өгч байж салж билээ” гэж. Шинэ Vндсэн хуульт Монгол Улсын анхны саятан нь “Буян” Жагаа гэх албан бус тооцоо байдаг. Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, олимпийн аваргыг төрvvлсэн анхдагчдын өлгий Булган аймгаас мөн л анхны саятан төрсөн юм дагуу. Жаргалсайханы аав Базарсад гуай Булганы уугуул шvv дээ. Жагааг шvvмжлэгчид тvvнийг хятадын эрлийз гэж хардахад тэр өөрөө “Над шиг өндөр хужаа хаана vзээв” гэж хэлээд босоод зогсчихдог аргатай. Монгол Улсын маань анхны саятан ноолууран эдлэлийн vйлдвэр нээх хvртлээ Хятад руу төмөр, ноолуур зэрэг тvvхий эд экспортлон Сингапураас электрон бараа импортолж ганзагачдыг тvvчээлж байлаа. “Буян” vйлдвэртээ техник технологи худалдан авахаар Японоос 14 сая доллар зээлсэн нь “Марубени”-гийн хэрэг болтлоо даамжирч Монгол Улсын Засгийн газар олон улсын шvvхэд дуудагдаж байв. Б.Жаргалсайхан vйлдвэртээ 500 хvнийг ажлын байраар хангадаг, Монгол Улсын 500 өрхийг өдий олон жил тэжээж яваагаараа харин ч нэг бахархана даа.
ГАШУУН VГТЭЙ ГАНЦХАН УЛСТӨРЧ
Ардчилагчдын “танкчин” ГАЗ-24-өөрөө зөөж байсан залуусынхаа байгуулсан МоАН, МVДН, МСДН-ын алинд ч элсээгvй. Хувь хvний зан араншин, нийгмийн амьдралын талаарх чиг баримжааны хувь тэд нэг тогоонд буцлах аргагvй өөр хvмvvс байсан биз. Б.Жаргалсайхан vзэл бодлынхоо лидер байхын тулд Монголын хөрөнгөтний намыг байгуулсан. Тvvний нам УИХ-ын 1992, 1996 оны сонгуульд оролцоод амжилтыг эс олов. 2000 оны сонгуулийн өмнө Бvгд найрамдах нам хэмээн нэрээ өөрчилсөн ч парламентад суудал аваагvй. С.Зориг агсан анхны БНН-ыг байгуулж байсан юм билээ. Жагаа МХН-ынхаа нэрийг солихдоо С.Зориг агсаны БНН-ын нэрийг шилжvvлж авсан гэдэг. Б.Жаргалсайхан С.Оюунтай “хуримлаж” ИЗ-БНН-ыг байгуулалцаж бас vзсэн. Гэвч энэ нэгдэл УИХ-ын сонгуулийн өмнө задарч БНН дангаар өрсөлдөн “Буян”-гийн босс улс төр сонирхсон 15 жилийн “хөдөлмөрийнхөө” vр шимийг vзэв. Парламентад суудалтай намын даргын хувиар Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд нэр дэвшин МАХН-ын Н.Энхбаяр (53.44), АН-ын М.Энхсайхан (20.05) нарыг удаалж сонгогчдоос 13.83 хувийн санал авсан. Бал бурмын vгтэй улстөрчдөөс Б.Жаргалсайхан хэл яриагаараа онцгой ялгарч, гашуун боловч vнэний тухай эргэцvvлэх боломжийг сонгогчдод олгодог байв. Тэрээр 2002-2006 оны туршид Монголын Топ-10 улстөрчийн жагсаалтад багтаж байлаа.

М.Энхболдын Засгийн газарт Vйлдвэр, худапдааны сайдаар ажилласан ахархан хугацаанд тvvний рейтинг огцом буурчээ. Уул уурхайд хөрөнгө оруулагчдын уулзалтад очоод Жагаа сайд хатуу vг чулуудсан тухай дуулдаж л байсан. Мань хvн чуулганы танхимд хэрэлдэж хэлцэхдээ хэнийг ч дагуулахгvй “цэцэн” байсан. Юу ч ярьсан “бөөс” гэдэг шиг МАХН, АН-ынхны идсэн, уусныг дуудаж нэгдсэн хуралдааны цагаас мөн ч их “хулгайлсан” даа.
“Буян” Жагаа тойргийнхоо сонгогчдыг хvртэл загначихдаг “хачин” парламентч байлаа. Хоолонд урьсан байтлаа залхуу, замбараагvйгээр нь дуудаж иргэдийг гомдоосон гишvvн гэвэл ганц Жагаа. Тvvний vглэдэг гол сэдэв нь ажилгvйдэл. Эр, эм гэлтгvй бvгдийг загнана, зурагтаар аятайхан харагдах гэж жvжиглэхгvй. Тэрээр нэг удаа эмэгтэйчvvдэд лекц уншсан нь санаанаас гардаггvй юм. Эхлээд vсээ хэрхэн угаах талаар заах нь тэр. Шампунийг ангижруулагчийн хамт хэрэглэж сурахыг зөвлөсөн. Тэгснээ эхчvvд хvvхдvvддээ цаг зав гаргахгvй байгааг шvvмжлэв. “Аманд нь зайрмаг чихчихээд чирч гулдраад л явдаг юм байх чинь лээ. Хvvхэдтэйгээ ярьж, орчин тойрныг танилцуулж, шvлэг дуу зааж яваа ээж Улаанбаатарт алга!” гээд л.


URL:

Нэр: Tuya Огноо: 7 May 2015

Er ni bol zuv hun.

Сэтгэгдэл бичих