Нийслэлд газар өмчлөх таван байршил

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр болсон.

Энэ дагуу эхний ээлжинд 5 байршилд 1524 га газрыг 14954 иргэнд өмчлүүлэх ажил  наймдугаар сарын 1-нд эхэлнэ.

Ирэх сарын 1-ээс 15-ны иргэдээс цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлтийг хүлээн авахаар болсон талаар өчигдөр албаныхан мэдээлсэн.

Эхний ээлжийн таван байршлын зургийг хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд

Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд

Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд

Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд

Цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт илгээхдээ www.umch.ub.gov.mn-ий холбогдох хэсэгт хандан дараах байдлаар бөглөх юм.


URL:

Сэтгэгдэл бичих