Машины цонхны хуучирсан тенийг хэрхэн цэвэрхэн хуулах вэ?

car-windowХэрэглэх зүйлс:
• Зөөлөн цаас /Салфетка/
• Цонх арчигч шингэн
• Хогны гялгар уут
• Ган утсан үрэгч
• Сахлын хутга

Тенийг хуулж авахад бэлтгэх:
1. Нарлаг сайхан өдрийг хүлээ. Цонхны шилнээс тенийг хялбархан хуулж авахад дулаан байх хэрэгтэй.
2. Тенийг хуулж дуусгахад ойролцоогоор 4 цаг орно гэж тооцол. Үүнд машинаа наранд халаах хугацаа ч мөн орно.
3. Машиныхаа хойд талын цонхыг нар уруу харуулж тавь.
4. Хогны хар гялгар уутны нэг талыг хайчилж том хэмжээтэй болго.

Тенийг хуулах:
1. Машиныхаа суудлыг ямар нэгэн ус нэвтэрдэггүй зүйлээр бүтээж бохирдохоос хамгаал.
2. Цонх угаагч шингэнийг цонх уруу шүршиж норго.
3. Шүршиж дуусмагц хайчилж бэлтгэсэн гялгар уутаа цонхонд сайтар дарж наа.
4. Цонх арчигч шингэнээ шүршиж, гялгар уутаа наах энэ үйлдлийг 20 минутын зайтай 2 цагийн турш давтана. Ингэснээр тен сайн дэвтэж хуулахад бэлэн болно.
5. Цонхны булангаас нь эхлэн сахлын хутгаар тенийг хуулна. Болж өгвөл урахгүйгээр нэгмөсөн хуулж авбал сайн.
6. Тенийг хуулж байхдаа хуулсан хэсгийн цонхны шил уруу цонх арчигчаа байнга шүрших хэрэгтэй. Ингэснээр цавууг нь хатахаас хамгаална.
7. Тенийг хуулж дууссаныхаа дараа цонхонд наалдсан цавууг ган утсан үрүүлээр үрж цэвэрлэнэ. Тэгэхдээ хойд талын цонхны шилний зурааснуудад хүрэхгүйгээр үрэх хэрэгтэй. Цавуу сайн арилахгүй байвал савантай бүлээн усаар арчиж болно.
8. Үрж дууссаныхаа дараа цонхны шилийг цаасаар арчиж хатаана.

Анхаарах зүйл:
• Сахлын хутга маш хурц иртэй байх хэрэгтэй. Мохоо иртэй сахлын хутга цонхны шилийг гэмтээнэ.


URL:

Сэтгэгдэл бичих