Секс эрүүл мэндэд тустай
Секс эрүүл мэндэд тустайг эрдэмтэд тогтоосон. Гэхдээ архи, мансууруулах бодист автдаг шиг сексийн хамааралтай болох нь байдаг. Сексологчид энэ байдлыг сэтгэцийн өвчин гэж дүгнэж үздэг. Сексээс хамааралтай хүмүүсийн тоо сүүлийн хэдэн жил хэлбэлзэлгүй өсөж байгаа талаар судалгаа бий.
“Үгүй” гэж хэлж чадахгүй
Хормойн донтой хүн гэдэг шүү дээ. Сексээс хамааралтай хүн үүнтэй төстэй бөгөөд тэрээр зөвхөн сексийн тусламжтай стресс болон сэтгэл санааны тааламжгүй байдлыг даван туулдаг. Тэдний хувьд сексийн харьцаа нь үндсэн хэрэгцээ болохоос бусад хүчин зүйл тийм чухал биш. Сексээс хамааралтай хүмүүс өөртөө тавих хяналтаа алдаж, сонголт хийх чадваргүй болдог. Хэвийн хүмүүс шиг “үгүй” гэж хэлж чаддаггүй.
Сексийн хамааралд өртдөг эрчүүд
Гол төлөв дөч орчим насны эрчүүд сексийн хамааралтай болох нь бий. Тэд ихэвчлэн гэр бүлтэй эсвэл тогтмол партнёртой байдаг. Хорт зуршлыг эс тооцвол тэд бусад зүйлд хэвийн хандлагатай хүмүүс.
Эмэгтэйчүүд
Тэд сексээс хамааралтай болсноо хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Цөөн тохиолдолд л эмч мэргэжилтний туслалцаа авдаг. Голдуу хувийн амьдралдаа стресс, хүнд асуудалтай тулгарсан ганц бие эмэгтэйчүүд байдаг.
Сексийн хамаарал гэж юуг хэлэх вэ?
Бэлгийн хэрэгцээ хэвийн бус болох. Секс нь ажил төрөл, хүмүүс хоорондын харьцаанд хутгалдах, зөрчилдөх, хүн өөрийн дур хүсэлд хяналт тавих чадвараа алдахыг сексээс хамааралтай болох гэдэг. Энэ нь хувь хүний сэтгэлзүйн хямралтай холбоотой байдаг тул эмч мэргэжилтний оролцоо зайлшгүй шаардлагатай. Эдгээр хүмүүс ганцаардал, сэтгэл гутрал, стресст нөхцөл байдал зэрэг бүх асуудлыг сексийн тусламжтай шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Тэд сексээс таашаал гэхээс илүү тайвширлыг авах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Ихэнх тохиолдолд энэ хямрал нь хүүхэд болон өсвөр насанд хүчирхийлэл эсвэл гаж хүмүүжлийн үр дүнд төлөвшин бүрэлдэх нь бий.
URL: