Х.Баттулга мөрөөдлөө биелүүлэхээр Хойт Солонгосыг зорив уу?

тулгаЭрхэм УИХ-ын гишүүн Х.Баттулга эртнээс л нефтийн бимзнесийг сонирхсон. Энэ нь НИК-ийн хувьчлал зарлахад Х.Баттулгыг авах гэж байна хэмээн олонтаа шуугисан. Харин Х.Баттулга хувьчлалд бэлтгээд ухаан жолоогүй гүйж байхад нь тухайн үеийн засгийн эрхийг гартаа атгаж байсан МАХН-ын удирдлагууд түүнд НИК-ийг өгөхгүй байхаар шийдсэнээр тэрээр НИК-ийн хувьчлалын тоглоомоос гаргасан.

Харин энэхүү хувьчлалын ялалтыг одооны захирал Ж.Оюунгэрэл ялсан бөгөөд ялалт байгуулсныхаа дараагаар “би найман жилийн өмнө ажлаа өгчихөөд энэ шатаар уруудаад гарч байлаа. Өнөөдөр НИК-ийг авчихаад өгсөөд орж ирлээ” хэмээн хэвлэлээр нилээдгүй шуугиулаад авсан. Үүний ард хэн байна хэмээх хардлага ч олны дунд байсан бөгөөд тухайн үед тоглоомнооос гарсан Х.Баттулга Ж.Оюунгэрэлд 2 сая ам.доллар зээлсэн гэх яриач байдаг. Чухамдаа энэхүү мөнгө төгрөгний асуудал хэний гараар чухам хаашаа орсон одоогоор тийм ч тодорхойгүй зүйл.

Х.Баттулга наадмын дараахан Хойт Солонгост айлчлал хийж байна гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын томоохон хэвлэлээр шуугиж байна. Тэдний мэдээлж буйгаар Х.Баттулга хойт солонгостой хамтран нефтийн салбарт хүч үзэх гэж байгаа хэмээсэн нь эрхэм гишүүн маань өөрийн олон жилийн мөрөөдөлөө хойт солонгостой хамтран биелүүлэхээр сэтгэл зүрх шулуудсан бололтой.

 

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих