“Ус уух хувьтай хүмүүс”
Та бүхэнд хүргэж буй энэхүү мэдээлэл бол үнэхээр байж боломгүй тохиолдлуудаас амьд гарч чадсан ус уух хувьтай гайхалтай хүмүүсийн тухай бодит түүх билээ.
Спортын таван төрөлтийн Италийн тамирчин Мауро 1994 онд Мороккод зохион байгуулагдсан “Элсний марафон”-д оролцжээ. Зургаан өдөр үргэлжилж нийт 233 км замыг туулах байсан цөл дэх энэхүү марафоны үеэр Мауро замаасаа төөрчээ. Элсэн шуурган дунд тэрээр зогсолтгүй хэдэн зуун км гүйж 36 цагийн дараа хоол хүнсний нөөцгүй болж аргаа барсан тул шээсээ ууж, сарьсан багваахай идэж байжээ.
Түүний замд сүмийн балгас таарч тэндээ хэсэг амарч байсан тэрээр амиа хорлохоор шийдэл болж өөрт байсан хутгаараа судсаа ханах гэж оролдсон ч хэдэн өдөр ус ч үгүй хоол ч үгүй явсан түүний цус өтгөрч бүлэгнэсэн байсан тул үхээгүй юм. Ингээд түүнийг сүмийн балгасанд байхад нь 9 өдрийн дараа нутгийн нэгэн гэр бүл олж Алжирийн цэргийн хуаранд хүргэж өгснөөр амьд гарчээ. Энэ хугацаанд Мауро 18 кг турсан байсан ба энэ явдлаар хожим “The National Geographic Channel” сувгаас баримтат киног хүртэл хийсэн байна.
Энэ явдал 2009 онд болсон бөгөөд 20 жилийн өмнө машины ослоос хойш хоёр хөл нь мэдээгүй болж суумгай байсан Дэйвид Блэнкарте хортой аалзанд хазуулж амьд үлдсэнээр барахгүй мэдээгүй байсан хөл нь мэдээ орж тэрээр явдаг болжээ. Дэйвид 2007 онд аалзанд хазуулсан ба ийнхүү 2009 оноос даяанч бор аалзны тусламжтайгаар алхаж чаддаг болсон хачирхалтай явдлыг ийн нэрлэж байна.
Тамблвийд хэмээн өхөөрдөн дууддаг Кайсон Стөүвел хэмээх бяцхан жаал аймшигт Торнадо салхинаар хуйлран шидэгдэж амьд гарсан азтай нэгэн юм. 2008 онд болсон эл явдал тухайн үед 24 настай байсан ээжийнх нь амийг авч одсон бөгөөд хар салхины үеэр ваннандаа шигдсэн байсан эх хүү хоёр гэртэйгээ хуу хамагдан 243 м гаруйгийн өндөрт шидэгджээ.
АНУ-ын Тэннеси мужийг хамарсан аймшигт хар салхины үеэр хэдэн зуугаад хүн нас барсан бөгөөд хүүг агаарт шидэгдэж унасан байшингаас нь 152 м зайгаас олсон байна. Шаварт доош харан шигдсэн байсан хүүг гал сөнөөгчид эхэндээ хүүхэлдэйтэй андуурсан бөгөөд удалгүй эмээ өвөө нь ирж тухайн үед 11 сартай байсан хүү амь аврагджээ.
Виржиниагийн ойн цагдаа байсан Рой Салливань 36 жилийн турш ой хамгаалагчаар ажиллахдаа нийт долоон удаа цахилгаанд цохиулж тэдгээр тохиолдлуудын нэгт нь ч хүнд бэртэл авалгүй амьд үлдсэн гайхалтай нэгэн байжээ. Түүний цахилгаанд цохиулсан долоо дахь удаагийн тохиолдол нь “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгүүлж тэрээр цахилгаанд хамгийн олон удаа цохиулж амьд гарсан хүнээр нэрлэгджээ.
Ингээд 1942 – 1977 он хүртэл цахилгаанд долоон удаа цохиулж байхдаа тэрээр хөмсгөө шатаалгаж, шагайгаа гэмтээлгэж, цээжин хэсгээ түлүүлж байснаас бусдаар ноцтой гэмтэл авч байгаагүй гэжээ.
“Institute of High Energy Physics” институтын эрдэмтэн багш Анатолий эгэл бөөмийн хурдасгуурын технологийн туршилтынхаа үеэр бэртэл авч гавлаа “сүлбүүлжээ.” Тэрээр энэхүү гэмтлийг авахдаа нарны туяанаас хэд дахин хурц цацрагийг харсан бөгөөд ямар ч өвдөлт мэдрээгүй хэмээсэн бөгөөд зүүн чих нь сонсголоо бүрэн алдаж туршилтынхаа үр дүнд өөрийн горилсон “Ph.D” зэргээ ч хамгаалсан гэдэг.
Түүнчлэн түүний бүтэлгүй туршилтын үед гарсан цацрагийн хэмжээ 200.000 рад хүрсэн байсан ба энэ хэмжээ 500 – 600 рад байхад л ямар ч хүн амьд үлдэх боломжгүй тохиолдлоор тэрээр амьд үлджээ.
Сербийн онгоцны үйлчлэгч байсан энэ эмэгтэй 10.160 м өндрөөс ямар ч шүхэргүй унаж “амьд” үлдсэнээрээ “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэлтэй нэгэн ажээ. Тухайн үед 22 настай байсан Весна өөр нэгэн Весна нэртэй онгоцны үйлчлэгчийн оронд нислэг хийх болсон бөгөөд энэ явдал 1972.01.26-ны өдөр болжээ.
Нислэгийн үеэр онгоцны тээш агуулах хэсэгт бөмбөг дэлбэрч Копенгагенаас Белград хүрэх нислэг ийнхүү ууланд осолджээ. Весна 27 хоног “ухаангүй” байсан бөгөөд хэдэн сар эмчилгээ хийлгэсний эцэст эрүүл болжээ. Өдгөө тэрээр Сербийн “Улсын баатар” эмэгтэй цолоор өргөмжлөгдсөн гэнэ.
Техасын төмөр замын “The Greenbrier Rail Service” компанид ажилладаг инженер Трүмэн Данкеньд ийм нэгэн гайхалтай явдал тохиолджээ. Тэрээр ажлынхаа үеэр явж байсан галт тэрэгнээсээ унаж дайруулсан бөгөөд ослын үеэр хоёр хөл, бөөрөө алдсанаас бусдаар эрүүл саруул үлджээ.
Цус алдалтын улмаас бараг л үхлийн ирмэгт ирээд байсан Трүмэн “911” рүү залгаж тусламж хүссэн бөгөөд түргэн тусламж 45 минутын дараа ирсэн байна. Тэрээр 4 сарын турш нийт 23 хагалгаа хийлгэсэн ба одоо эргэн ажилдаа оржээ. Түүний аав болон өвөө нар нь төмөр замын инженер байсан ба Трүмэн гурван хүүхдийн эцэг ажээ.
Энэ явдал 2008 онд АНУ-д гарсан бөгөөд тухайн үед 14 настай байсан ДиЖана охины зүрхний цусны эргэлт муудаж хэт томорсон гэсэн оношоор зүрх шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Гэтэл шилжүүлэн суулгасан зүрх нь түүний организмд тохирохгүй байсан тул арга буюу дахин өөр зүрх шилжүүлэн суулгах хүртэл 118 хоног буюу 4 сарын турш хиймэл аппаратны тусламжтай амьд явжээ.
Жинхэнэ зүрхийг үл орлохын зэрэгцээ хэзээ ч ажиллагаагүй болж мэдэх энэ аппаратаар ийм удаан хугацаанд амьд явна гэдэг бараг л боломжгүй бөгөөд түүнд тохирох зүрхний мэс ажилбар амжилттай болжээ. Эмч нарын хэлснээр эхний зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарын дараа 12 / 13 жилийн дараагаар дахин шинэ зүрх шилжүүлэн суулгах хэрэгтэй болдог ба энэ нь энэ төрлийн нийт өвчтөний 50%-д тохиолддог зүйл гэнэ.
Галт тэрэг, онгоц, автобус зэрэг тээврийн төрөл бүрийн хэрэгслээр явж байхад нь санамсаргүй тохиолдсон гэнэтийн олон ослоос амьд гарсан түүнийг дэлхийн хамгийн “азтай” нэгнээр нэрлэсэн учир нь 1962 – 1995 онд болсон эдгээр ослын дараагаар тэрээр 2003 онд сугалаагаар “Нэг сая доллар”-ын мөнгөн шагнал хожсон явдал билээ.
Дуу хөгжмийн багш мэргэжилтэй Хорватын иргэн Фрэйнь замаасаа гарч мөстсөн голд осолдсон галт тэрэг, 19 хүний амийг авч одсон онгоцны осол, голд живсэн автобус, галд автаж шатаж буй машинаас гээд цөөнгүй “хачирхалтай” тохиолдлуудаас амьд гарсан хосгүй хувь тохиолтой нэгэн юм. Зурагт: Тэрээр гэргийн хамт
Испанийн алдарт бухтай тулалдагч буюу бух сургагч Жульо Апаричи нь 14 настайгаасаа бух сургаж эхэлсэн мэргэжлийн нэгэн боловч 2010 онд гэнэтийн аймшигт бэртлийг авчээ. “The San Isidro Festival” наадмын үеэр болсон эл харамсалтай явдлын үеэр тэрээр Опипаро гэдэг бухтай наадаж байсан ба 530 кг жинтэй улангассан бух түүний хоолойг эврээрээ ийнхүү сүлбэжээ.
Бухын эвэр түүний хэд хэдэн шүдийг хугалж, хэлийг нь нэвт цоолсноос гадна амьсгалахад хүнд гэмтэл учруулсан ба эрчимт эмчилгээний цөөнгүй мэс ажилбарын дүнд амьд үлдсэн байна.
URL: