Нохой тамласан хүнд 10 жилийн ял оноов
АТЛАНТА. /АР/. Тэжээвэр нохойгоо машинаар чирэн замаар давхисан эрэгтэйд АНУ-ын шүүх хүнд ял шийтгэлээ.
Амьтныг тамлан зовоосон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт Рожер Уонсыг Хойд Каролина муж улсын шүүх буруутган 16 сар хорих ялаар шийтгэсэн байна.
Авто машины засварчин Уонс өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийн тэжээдэг нохойгоо машинаараа чирэн 1,5 километр газар хурдтай давхисан нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Чирэгдсэн нохой азаар амьд үлдсэн боловч хөлийн арьс зулгаран унаж яс нь цухуйсан байжээ. Тухайн үед хүнд бэртсэн нохойд туслахын тулд нутгийн иргэд 16 мянган доллар хандивлаж байв.
А.Цацралт
montsame
URL: