Малайзын онгоц Украйны зүүн бүс нутагт сүйрчээ

      17-нд Малайзын агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн нисэх онгоц Оросын хилийн орчим Украйны зүүн бүс нутагт сүйрсэн байна гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

      Интерфакс агентлагийн мэдээлснээр, 17-нд Малайзын зорчигч тээврийн Боинг 777 нисэх онгоц Украйны хил дотор Донецк хотоос 80 км зайтай газар сүйрсэн байна. Хүмүүсийн хэлж буйгаар нисэх онгоц 10 мянган метрийн өндөрт нисэж байгаад буудуулж унасан гэжээ. Тус онгоц Нидерландын Амстердамаас Малайзын Куала Лумпур хотыг зорьж явсан бөгөөд товлосон ёсоор орон нутгийн цагаар 17 цаг 20 минутын үед Оросын харьяа нутагт орох ёстой байжээ.

      MH17 нислэгтэй холбоо тасарсныг Малайзын агаарын тээврийн компани нотолсон бөгөөд хамгийн сүүлд Украйны нутагт нисэх багтай холбоо барьсан гэжээ. Малайзын Батлан хамгаалахын сайд Хишаммуддин Хуссейн байдлыг хянан шалгахыг талуудаас шаарджээ.


URL:

Сэтгэгдэл бичих