Шинжээчдийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

шүүхТомчуулын хүүхдүүд нэр холбогдсон танхайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй хандсан хэмээн буруудсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга асан Г.Дагиймаа нарын долоон шинжээчийн хэрэг шүүхийн шатанд ирээд буцжээ.  Х.Бат-Ялалт тэргүүтэй “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Г.Дагиймаа нарт холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлгэсэн юм. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө “Метрополис” цэнгээний газрын ойролцоо хэсэг залуус танхайрч зодоон цохион үүсгэсэн гэнэ.

Уг хэрэгт шүүх эмнэлгийн шинжээчдийн гэмтлийн зэрэг тогтоох ажиллагаа удааширч, шинжээч эмчийг хууль бусаар сольсон, зарим хохирогчдын гэмтлийг тогтоосон дүгнэлтийг холбогдох байгууллагад ирүүлээгүй тухай ТББ-ынхан ярьсан. Тэдний гомдлоор хуулийн байгууллага уг хэргийг шалгаж  шүүхэд шилжүүлжээ. Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс хэргийг энэ сарын 3-нд хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байна.

 

Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих