Эрх баригчид ард түмний наадмыг ингэж улс төржүүлэв

5595068ffc419026originalЖил, жилийн наадмын дараа сонин хачиныг нь бахдан ярьдаг. Харин энэ жилийн наадмыг шүүмжлэн ярих хүмүүсийн тоо эрс нэмэгдэв. Учир нь ард түмний наадмыг эрх баригчид ихээхэн улс төржүүлсэн нь түмнийг бухимдуулах шалтгаан болжээ. Тэгвэл энэ жилийн наадмыг эрх баригчид хэрхэн улс төржүүлснийг наадамчдын ажиглалт, тэдний гомдол дээр тулгуурлан бичье.
Нэг: Хонхны дууг дуулав. Ард түмний баяр цэнгэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон наадмаар хувьсгал, бослого тэмцэлд уриалсан дуу дуулаад байхаар олон нийт эвгүйцэв. Бүтэн жил наадамдаа бэлдэж баярлахаар хуран цугларсан түмний өмнө“Урьд шөнө хар дарж зүүдлэлээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ” гэж дуулах сайхангүй л байлаа. Эсвэл энэ жилдээ түмэн олныг бослого тэмцэл, жагсаал цуглаанд уриалаад ч байгаа юм уу? Энэ асуултад эрх баригчид яагаад ийм шийдэл хийснээ тайлбарлан хариулах байх.

012
Эрх баригч АН-ын нар, сар, галтай лого
 

Хоёр: Наадмын урилга, хөтөлбөр, бусад тараах материал дээр АН-ын логог хэлбэршүүлэн байршуулахаа мартсангүй. Энэ шийдэл ч түмэн олныг бас нэг бухимдуулав. Олон нийт “ард түмний наадам болохоос биш АН-ын наадам биш, наадмыг хүртэл ингэж улс төржүүлэхээ болиосой. МАН-ын үед арай ч ингэж улаан цагаандаа гарч байгаагүй” гэж гомдоллох иргэд олон тааралдав.

012
Энэ бас АН-ын морьтой лого
 

Учир нь АН-ын лого бол нар, сар, гал гурав байдаг. Бас нар, сар, галыг давхиж яваа морьтой хүн болгосон лого ч бий. Тэгвэл энэ жилийн наадмын урилга, хөтөлбөр, бусад тараах материал дээр нар, сар, гал гуравыг давхиж яваа хурдан морин дээр дүрсэлж “Ардчилсан засгийн наадам шүү” гэдгийг ард түмэнд ойлгуулах гэж оролдов. Харин ойлгосон ард түмэн нь “АН-ын наадам биш шүү. Ард түмний наадам. Наадмыг хүртэл улс төржүүлэхээ боль” гэж бухимдав. Далд сурталчилгаа эерэгээр биш эсрэгээрээ үр нөлөөгөө өгсөн хэрэг.

Snapshot_2014-07-17_085752
Snapshot_2014-07-17_090547

  Харин энэ бол наадамчдыг бухимдуулсан лого. АН-ын морь, нар, сар, гал бүгд бий. Жаахан уран сайхны болгож хэлбэршүүлэв. Гэвч ард түмэн АН-ын лого гэдэгийг таньж байна.

Гурав: Бөхчүүдийн барилдах секцийн өмнө асар том хоёр цагаан морин толгой босгов. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол морин жилээ билэгдэж босгосон бололтой. Харин ажигч нэгний тайлбарласнаар бол “1990 оны ардчилалын цагаан морин жилийг билэгдсэн” аж. Ядаж байхад цагаан өнгөтэй байдаг.

Энэ мэт улс төр ханхалуулсан далд сурталчилгааг хэн хийснийг сураглавал хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “наадмын супер найруулагч” Д.Сосорбарам нарын хийсэн ажил болж таарав. Тэд яагаад иймэрхүү улс төр ханхалуулсан наадам нийснээ ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй. Ингэж далд улс төр хийгээд байвал ирэх жилээс “ард түмний биш АН-ын наадам” гэж нэрлэвэл илүү шударга болно.

naadam-121004-674698189

   1990 оны цагаан морин жилийг билэгдсэн хос цагаан морь. Бас л үзэл суртал үнэртэв.


Ер нь цаашдаа МАН ч, АН ч сонгуульд ялсан бай ард түмний жилдээ ганц болдог наадмыг ингэж улс төржүүлэхээ болих хэрэгт

эй. Улс төргүй ганц наадах гэхээр энэ мэтээр далд сурталчилгаа хийж түмнийг бухимдуулж байгаадаа дарга нэр дүгнэлт хийх хэрэгтэй боллоо.

24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих