Гага халзан байжээ

Лейди Гага сүүлийн үед улаан, ногоон, шар, хар гээд төрөл бүрийн өнгөтэй хиймэл үсээр гангарах болсон ч саяхан Их Британийн Паул О’Гредийгийн шоун дээр “Born This Way” дуугаа дуулахдаа “халзан” толгойгоо гаргаж олны нүдийг жинхэнэ хужирлав. Цаг үргэлж фенүүдийнхээ хувьд цоо шинэ байдаг хатагтай Гагагийн халзан имиж төрх мөн л шүтэн бишрэгчдийг нь мэл гайхуулж, цэл хөхрөөж орхижээ.

2008 оноос хойш нэр алдар нь өсөхийн хэрээр түүний гадаад төрх байж болох бүх л хувилбараар хувирсан. Гэвч бүх зүйлд хэмжээ цар байдгийн нэрээр этгээд стилийн хязгаарын цэгт огт үсгүй байх нь хамгийн том задраагүй сюрприз байсан бололтой. Ийнхүү одооноос эхлээд “Лейди Гага” гэдэг галтай дуучин бүсгүй “Балд Гага” буюу “Халзан Гага” хэмээх хочтой болжээ.

О’Гредийгийн шоун дээр тэрээр хүзүүгээр татсан урттай, ногоон өнгийн хиймэл үстэй гарч ирэн төгөлдөр хуур тоглож, дуулж эхэлсэн ба дууны өрнөл хэсэгт гэнэт ногоон хиймэл үсээ авч, төгөлдөр хуур дээр байсан хөх өнгийн хиймэл үсийг сольж зүүснээр халзан гэдгээ тодоос тод илтгэн харуулжээ.

Б.Энх

URL:

Сэтгэгдэл бичих