“Хүчит шонхор” захын ченжүүд зөвшөөрөлгүй газар мах худалдаалан замын түгжрэл үүсгэсээр байна
Наадмын өдрүүдийг тохиолдуулан томоохон худалдааны төвүүд олон хоногоор амарч буй. Өөрөөр хэлбэл, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 11-22-ныг дуустал амрах бол “Нарантуул-2”, “Хархорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” зах 11-15-ныг хүртэл амрахаар зохицуулсан юм. Гэтэл өнөөдрийн байдлаар “Нарантуул-2”, “Хүчит шонхор” зах хаалгаа нээгүй байна. Иймээс түрээслэгч буюу ченжүүд гадаа мах худалдаалж байгаа нь энэ. “Хүчит шонхор” захын орчимд машины зогсоол байдаггүйгээс үүдэлтэйгээр замын түгжрэл байнга үүсдэг. Тэр байтугай женжүүд нь явган хүний замыг машины зогсоол болгож, зай завсарт нь мах худалдаалж буйтай холбоотойгоор хөдөлгөөний ачаалал их байгаа юм. Мөн мах худалдан авах гэсэн иргэд энэ чиглэлд олноор зорчсоноор замын түгжрэл үүсээд байгаа хэрэг.
Харин зөвшөөрөлгүй газар мах худалдаалж буй “Хүчит шонхор” захын наймаачдын энэ үйлдлийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах хэрэгтэй болоод байна. Учир нь наадмын өдрүүдэд “Хүчит шонхор” захын орчимд айрагны худалдаа ихээр гарч, энэ өдрүүдэд замын хажуугаар мах худалдаалах хүмүүс олноор гарах болсон нь энэ. Тиймээс холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, зөвшөөрөлгүй газар мах худалдаалж байгааг таслах зогсоох хэрэгтэй биз ээ.
Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn
URL: