Г.Буяндорж нарыг хорино
“Ноёд” группийн захирал Г.Буяндорж, н.Хурц нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн I шүүхэд боллоо. Тэдэнд Эрүүгийн хуулийн 148.4, 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, энэ сарын 30-н хүртэл хойшлуулах, Г.Буяндорж нарын зургаан хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорихоор болов. Хохирогч С.Билэгтийн зүгээс түүнд Эрүү үүсгэн, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьжээ.
Я.Баяр
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: