“Засгийн газрыг оргцруулах тухай шаардлага”-ыг хүргүүллээ
Парламентын бус есөн намыг төлөөлж Монголын Ногоон намын дарга O.Бум-Ялагч УИХ-ын дарга З.Энхболдод хаяглан Засгийн газрыг огцруулах тухай шаардлагыг хүргүүлсэн байна. Шаардлагад “Өнөөгийн шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар нь Монгол Улсын тулгуур эрх ашиг, ард түмний хүсэл эрмэлзлэлд хөнгөн хийсвэр хандсан үйл ажиллагаа явуулж байгаа тул Монголын ард түмний итгэл үнэмшлийг өвөрлөн төр засаг, улс эх орноо удирдан чиглүүлэх хүндэт үүрэг бүхий УИХ-д хандсан, “Засгийн газрыг огцруулах тухай шаардлага”-ыг УИХ-д суудалгүй намуудын нэрийн өмнөөс УИХ-ын дарга танд хүргүүлж байгаа болно” гэсэн байна.
URL: