Дуучин Т.Ариунаагийн нөхрийг дахин хорилоо

 db1f629e7486a778big

      Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Буяндорж нарын зургаан хүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнөөдөр буюу 2014.07.17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

     Хурал эхэлмэгц шүүгдэгч Ч.Ууганбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд хэргийн материалтай танилцах, мөн шүүх хуралдаанд гэрч Оюунгэрэлийг оролцуулах санал гаргаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт, Г.Буяндоржийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо нь хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгөн үү гэсэн хүсэлт, шүүгдэгч Э.Хурцаагийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдан нь шүүгдэгч Г.Буяндорж, С.Баттулга нар нь шүүхийн шатанд дахин гүтгэх гэмт хэргээ үйлдэж байна.

     ТСАХ-г өөрчилж цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг шүүх хуралдаанд тус тус гаргасан байна. Шүүх бүрэлдхүүнээс шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж 2014.07.30-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж,  ЭБШХ-ийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад  өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих