Обамагийн “хуулбар” хөөгдөв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шоглон дуурайсан инээдмийн жүжигчинг Бүгд найрамдахчуудын Луизиана мужийн Шинэ Орлеан хотод болсон намын бага хурлын индрээс хөөн буулгажээ.

Жүжигчин Регги Браун (Reggie Brown) Обамагийн дүрийг гарган шоглохоос гадна ардчилагч Барни Фрэнк, бүгд найрамдахчуудын өмнөөс ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни, Тим Поленти ба бусад улстөрчдийг дуурайдаг гэнэ. Обамаг дуурайхдаа тэрээр ерөнхийлөгчийн эцэг нь хар, эх нь цагаан арьстай байсныг далимдуулсан гэнэ.

Түүний “Обама” хэлэхдээ, гэргий Мишелийнх нь хувьд хоёрдугаар сард тэмдэглэгддэг хар түүхийн сар (Black History Month) бүтнээрээ байдаг бол харин өөрт нь зөвхөн хагас сарын баяртай гэсэн байв. Мөн тэрээр Обамагийн шинэ сонгуулийн уриа нь “Yes We Can” биш “Би Осамаг хөнөөсөн” гэдэг үг болно гэж хэлсэн байна. Хуурамч Обама ардчилагч Фрэнкийн гомо хандлага ба Ромнийн мормонизмын тухай шоглож байв. Түүний шоглоомыг тэсээд байсан хүмүүс жүжигчин ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн цорын ганц эмэгтэй Мишель Бахманы тухай яриад эхлэхээр нь хурал зохион байгуулагч Регги Брауныг индрээс буулгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих