Дугуйн дээрх тооны учир

Tire_treadЖолооч нар өдөр тутмын хэрэглээ, бас хамгийн сайн анд болох машиндаа дугуй сонгохдоо чанарыг чухалчилж үздэггүй.

Ер нь дугуйн дээрх олон тооны учрыг ч сайн анзаарч хардаггүй биз. Үүнээс болоод машиндаа тохирох дугуйг зөв сонгодоггүй гэсэн үг. Доорх дугуйны жишээн дээр олон тооны учрыг тайлбарлая.

-205 гэсэн тоо нь дугуйны өргөнийг мм-ээр хэмжиж заасан байна.
-65 гэсэн тоо нь дугуйны өндрийг өргөнтэй нь харьцуулсан хувь юм.
-R үсэг нь хүмүүсийн боддог шиг радиус гэсэн үг биш. Харин дугуйн араг яс нь радиаль хийцтэй гэдгийг заажээ. Түүнээс гадна диагнал хийц гэж байдаг ба харамсалтай нь бөх бат чанараар тааруухан юм.
-15 гэсэн тоо нь обудын диаметрийг нарийн хэмжээсээр хэмжиж гаргасан тоо.
-95-Н гэсэн заалт нь аюулгүйгээр хурдлах дээд хязгаар юм. Өөрөөр хэлбэл тухайн дугуйг зөв тавьсан тохиолдолд аюулгүй дээд хурд хэд байхыг харуулна. Мөн том нэг дугуйны зураг нь ачаа даах чадварыг харуулна. Тус дугуй хүнд даацын машинд ихэвчлэн хэрэглэдэг байна.
-Хэрэв 81 гэсэн тоо байвал нэг дугуй 462 кг ачааг даана гэсэн үг. Энэ маягаар харуулбал: 82-475 кг, 85-515 кг, 86-530 кг, 87-545 кг, 90-600 кг, 92-630 кг, 95-690 кг, 96-710 кг.
-Харин латин үсэг нь тухайн дугуй нь аюулгүй дээд хурдыг заадаг.
-N-140 км цаг, P-150, Q-160, R-170, S-180, T- 190, U-200, H-210, V-240, Z-240, W-270, Y-300 км цаг.


URL:

Сэтгэгдэл бичих