“С.Баярцогт, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараас ам асууя”

14Төрийн түшээд орон нутгаар найр, наадам хэсч яваа энэ үед нэгэн иргэн өчигдөр төв талбайд суулт зарлалаа. “С.Баярцогт, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулъя” гэж уриалсан Хан-Уул дүүргийн иргэн Д.Энхтүвшин эрхэм гишүүдээс ам асуухаар ийн суужээ. Түүнийхээр дээрх нэр бүхий гишүүд хууль зөрчсөн үйлдлийнхээ хариуд огцрох ёстой гэнэ.

Тодруулбал “Энэ гишүүдээс асуух зүйл олон байна. С.Баярцогт нууц данстай байсан, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгуулийн хууль зөрчсөн нь баримтаар нотлогдчихсон. Би зөвхөн суулт зарлаад зогсохгүй хэвлэлийн бага хурал зарлаж энэ гишүүдэд асуулга тавина” гэв.

Б.Заяа

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ”


URL:

Сэтгэгдэл бичих