2880 айлыг яаралтай нүүлгэнэ

Нийслэлд үер усны онцгой аюултай бүсэд 2880 өрх аж төрж байна. Эдгээр айлыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэллээ. Хан-Уул дүүргийн хорооны хэсгийн задгайд 220, Сонгинохайрхан дүүргийн хорооны төмөр замын 325, 335, 347 дугаар зөрлөг орчимд 50, Жаргалант тосгонд 100, Налайх дүүрэгт цэргийн ангийн урд талд 300, зэрэг нийт 670 ам метр газарт шинэ суурьшлын бүс байгуулж, дээрх айлуудыг буулгахаар төлөвлөжээ. Уг шинэ бүсэд дэд бүтэц байгуулах нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгоход 34.87 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээрээс зөвхөн 432 айлыг нэн даруй шилжүүлэхэд 171.3 сая төгрөгийн  зардал гарах юм байна. Цаашид үерийн далан шуудууг таглах, зүй зохисгүйгээр хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх, аюултай бүсийн хязгаарыг тогтоон тэмдэгжүүлэх кадастрын зурагт оруулах, иргэдэд анхааруулга өгөх мэдээллийн самбар тавихаар болсон тухай “Өнөөдөр” сонинд мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих