Хуурамч дэвтэр олгосон албан тушаалтанг тогтооно

 a2055467420667f8original

Энэ жилийн үндэсний их баяр наадмын үеэр нийтийн хоол, хүнсний худалдаа эрхлэгчдийн тоо огцом өссөн. Жил бүр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хүн шинжилгээ өгч, ямар нэгэн халдварт өвчингүй байгаа тохиолдолд энэ чиглэлээр ажиллах бүрэн боломжтой гэж эрүүл мэндийн дэвтэр олгож баталгаа гаргаж өгдөг.

Гэтэл дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлээс тэр дундаа БГД-ийн эрүүл мэндийн нэгдэл нь худалдаа эрхэлж буй иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулахгүйгээр 20 мянган төгрөг хураан авч хуурамч дэвтэр олгосон байна. Үүнийг НМХГ-ын байцаагчид хяналт шалгалтын явцад илрүүлж, хуурамч 20 дэвтрийг хурааж авсан Ер нь бусад дүүрэг болон Хүй долоон худагт ч ийм асуудал гарсан бөгөөд одоогоор ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан ийнхүү ноцтой зөрчил гаргасныг тогтоохоор ажиллаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих