Архи мөрөөсөж техникийн спиртэнд хордон амиа өгчээ

7-17-9

Сүхбаатар аймагт спиртэнд хордож хүмүүс амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Баяр наадмын эхний өдөр буюу энэ сарын 11-нд тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” компанийн нүүрсний уурхайд харуулд гарч байсан дөрвөн иргэн техникийн спирт найруулан уужээ.

Гэвч маргааш нь хордлогын улмаас 22 болон 32, 62 насны гурван иргэн нь нас барж, 18 настай залуугийн биеийн байдал тааруу байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Нас барсан иргэдийн уусан спирт нь хятад ажилчдын халуун тогооны гал гаргахад хэрэглэдэг байсан шингэн ажээ. Лабораторийн шинжилгээгээр уг шингэн нь метанолын агууламж өндөртэй техникийн спирт болох нь тогтоогджээ.

Б.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих