Дөрвөн хүн боомоор өвчилжээ

боомНийслэлийн Хан-Уул дүүргийн ХШ хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 14-нд хүн, малын гоц халдварт боом өвчин илэрчээ.
Боомын шинж тэмдэг ажиглагдсан дөрвөн хүн ХӨСҮГ-д хэвтүүлэн, эмчилж байгаа аж. Энэ сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас “Хоёр хүн сэжигтэйгээр, өндөр халуураад байна” гэсэн дуудлага иржээ. Тэр хоёр хүнийг ХӨСҮГ-д авчирч, шинжилгээ хийхэд боом болох нь тогтоогдсон байна. Боом өвчин илэрсэн айл Төв аймгийн Баянхангайгаас нүүж ирсэн бөгөөд Эмээлтээс урагш шороон зам дагуу зөвшөөрөлгүй буусан байжээ. Өчигдөр эмч нар ар гэрийнхэнд нь үзлэг хийхэд 25 настай эмэгтэй, хоёр настай охин хоёроос өвчний шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮГ-д хэвтүүлжээ. Халдварт өвчин гарсан бүст 2-3 айл, 1000 гаруй мал байгаа аж

Иймд ойр орчмынх нь 1,5 км газарт хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц, Таван толгой багт энэ сарын 7-16-ны хооронд 15 адуу, таван тахь, хоёр үхэр адууны боом өвчнөөр үхсэн байна. Энэ сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд зургаан айлын долоон адуу, нэг ухна мөн боомоор үхсэн нь тогтоогджээ. Голомтын бүст байгаа гурван өрхийн малд үзлэгхийж, 52 адуунд боомын ийлдэс тарин, үхсэн малын сэг зэмийг устгаж ариутгал хийжээ. Нийт 7500 малаас 1500-г нь вакцинжуулсан байна.

 

Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих