Солонгос эзэнтэй “Бэгдү” Монголчуудын эрхийг уландаа гишгэж, нар харах эрхгүй болгох нь

527-14055648231Газар өмчлөл, хот төлөвлөлтэй холбоотой асуудал өдөр бүр  иргэдийг залхаасаар. Хүүхдийн тоглоомын талбай байгуулна хэмээн иргэдийг сэнхрүүлж, барьсан байрандаа оруулчихаад эцэс сүүлд нь “Төлөвлөлт өөрчлөгдсөн. Энд барилга барина” гэх тохиолдол олон. Түүнчлэн  байрны оршин суугчдыг нар үзэхээргүй болгож цонх, хаалгыг нь таглан барилга босгох гэж зүтгэх явдал газар авчээ.

Үүний нэг жишээг “Бэгдү” консртакшн давтаж байна. Тус компанийн барьсан “Бэгдү” хотхон Баянгол дүүргийн VI хороо буюу 10 дугаар хорооллын “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцын  хойхно байдаг. Эл компани 2003 онд гурван байр  барьсан. Ингэхдээ П хэлбэртэй барьсан гурван байрны баруун талд нь тоглоомын талбай барихаар төлөвлөсөн байна.

Гэтэл тоглоомын талбай барихгүй байсаар оршин суугчдын бухимдлыг баржээ.  Тоглоомын талбай барина хэмээн амласан энэ газарт өндөр барилга барихаар болж 2011 оны намар нэг шөнийн дотор л газрыг нь ухаад, кран авчраад  тавьчихсан бөгөөд тус газар 12 давхар барилга барихаар төлөвлөж байгааг иргэд ярьж байсан.

Тиймээс ч “Бэгдү” хотхоны оршин суугчид арай хийн эсэргүүцэж, барилгын ажил явуулалгүй түр зогсоож байсан удаатай. Учир нь кран зоосон талбай дээр өндөр барилга барьчихвал дэргэдэх байр буюу “Бэгдү” хотхоны баруун талын байрнаас хоёр метр орчим зай, ард талын байр буюу 65 дугаар байрнаас гурван метрийн зайтай байрлахаас гадна айлуудын цонхыг таглаж, нарны гэрэл харах эрхгүй болгоно. Түүнчлэн гаднаа машины зогсоол, тоглоомын талбайтай байх талаар дурсаад ч хэрэггүй болох аж.

2

Уг нь барилга барих гээд байгаа тус газар нь “Бэгдү” хотхоныг барьсан солонгос эзэнтэй “Бэгдү” констракшн, 65 дугаар байрыг барьсан “Эск инженеринг” компанийнмэдлийнх бөгөөд уг газартаа иргэдэд зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэн болон тоглоомын талбай байгуулна хэмээн анх тайлбарлаж байсан юм билээ.

Гэвч эдүгээ тоглоомын талбайн талаар огт дурсахгүй байгаа юм. Гэтэл уг барилга барих гээд байгаа газар нь Баянгол дүүргийн ИТХ-ын гишүүн Э.Ганболор буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүүгийн мэдэлд байдаг тухай учир мэдэх хүмүүс ярьж байна. Э.Ганболор нь 2011 онд “Бэгдү” хотхоны гурван байрны хойд талд буюу 65 дугаар байрны зүүн талд зургаан давхар хүрэн барилга бариулсан байна.

Э.Ганболор захиалгаар бариулсан зургаан давхар байрныхаа гуравдугаар давхарт нь өөрөө амьдардаг гэх бөгөөд тус байранд нь жүжигчин, дуучин болоод Баянгол дүүргийн ИТХ-ын гишүүн гээд олны танил одууд амьдардаг байна. Ийн хэн дуртай нь захиалж барилга бариулсаар, хүүхдийн тоглоомын талбай сураг алдарсан.

4

Гэтэл 2011 оноос хойш нам жим болоод байсан уг газарт нь нөгөө л яригдаж байсан 12 давхар барилга нь сүндэрлэхээр болж саяханаас буюу наадмаар иргэдийг амарч, зугаалж явах үеэр газар шорооны ажлаа эхлүүлжээ. Газар шорооны ажил явагдаж эхлүүлсэнээс болж тус газрын хажууд баригдсан 65 дугаар байранд нь доргилт өгч байгаа аж.

135 айл оршин суух 13 давхар уг байр нь баригдсан цагаасаа л суурь болон хананд нь цууралт гарчихсан хэмээн хэл ам дагуулж байсан билээ. Энэ бүх асуудлаас болж тус хотхоны оршин суугчид эсэргүүлцлээ илэрхийлж, тус газарт барилга бус цэцэрлэгт хүрээлэн, үгүй ядахдаа тоглоомын талбай бариулах хүсэлтэй байгаагаа уламжлаад хүч хүрэхгүй байгаагаа дуулгаж байна.

3

Ашиг олж, баяжиж байвал иргэд ямар орчинд амьдрах хэрхэх нь хамаагүй гэдэг гадна дотны бэртэгчин зантай хүмүүсийн хармаанд дэл сул газраа хийсээр байтал монголчууд өөрсдөө гишгэх газаргүй болчих вий. Улаанбаатарт газар хөдлөлт болбол зай мундсан мэт шахаж барьсан барилгууд бие биенээ дэрлэн нурж асуудал үүснэ.

Ард түмнийхээ дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлнэ хэмээн гарч ирсэн Ардчилсан баатар дарга та хот төлөвлөлтөө дахин харж, иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах бололцоог хангаж өгмөөр байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих