НҮБ-ын Хүний эрхийн хороо Японы цэрэг цэнгүүлэгч бүсгүйн асуудалд анхаарал хандууллаа

tserguud1НҮБ-ын Хүний эрхийн хороо 15-16-ны өдрүүдэд Женевт хуралдаж, Японы иргэдийн эрх болон улс төрийн эрхийн олон улсын конвенцын тогтоолын 6 дах тайланг хэрэгжүүлсэн байдлыг хянан хэлэлцэв. Энэ үеэр Японы цэрэг цэнгүүлэгч бүсгүйн асуудал анхаарлын төвд байлаа.

НҮБ-ын Хүний эрхийн хорооны мэргэжилтэн, Өмнөд Африкийн хүний эрхийн асуудлын мэргэжилтэн Майодина хэлэхдээ, Японы дэвшүүлсэн 6 дах тайланд Япон цэрэг цэнгүүлэгч бүсгүйн асуудлаар авах ёстой хуулийн хариуцлагыг тайлбарласангүй, энэ талаар мэдээлэл хангалтгүй, танилцуулга нь хуулийн болон засаг захиргааны ямар арга хэмжээ авсан, цэрэг цэнгүүлэгч бүсгүйн хохирогч нарт үр ашигтай бүрэн төлбөр өгөх талаар мэдээлэл өгсөнгүй, Японы засгийн газрын маргаантай үг яриа болон цэрэг цэнгүүлэгч бүсгүйн асуудлын хохирогч нараас хүлцэл өчсөнгүй гэжээ.

Майодина хэлэхдээ, Коногийн ярианд түүхийн сургамжийг хүлээн зөвшөөрнө гэж амласан, одоо Япон амлалтаа хэрэгжүүлэх цаг нь болсон, цэрэг цэнгүүлэгч бүсгүй гэдэг нэрийг бэлгийн хүчирхийлэл гэж өөрчлөхийг Японаас шаардаж байна гэжээ. /Баатар орчуулав/


URL:

Сэтгэгдэл бичих