Түрүү бөхийн “шинэ мэх”

47674Энэ жилийн үндэсний их баяр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн болсон.   Тэгвэл түрүү бөх маань их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай учраа таарахдаа “завьждаж татах” гэдэг шинэ мэх үзүүлээд авах шиг болов. Түүний  энэ үйлдлийг “Гараа аманд нь хийж давдаг шинэ мэх оруулж ирлээ” гэж хошигнох нэгэн байгаа бол үүнийг ёс жудаггүй үйлдэл гэж шүүмжлэх нэг хэсэг ч байна. Ямартаа ч энэ жилийн наадмын түрүү бөхийн сонгодог мэх энэ байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих