“Харанга”-ын Х.Лхагваа мориноосоо унаж хашрахгүй

morinoos-unav1Эрүүл явбал ирэх жилийн наадам гэдэг ч Монгол түмнээрээ догдлон хүлээсэн морин жилийн наадмын нээлт тэр бүр олны таалалд хүрсэнгүй.

Өмнөх жилүүдээ бодвол хөрөнгө мөнгө хайрлахгүй зарсан наадмын нээлтийн ёслолын үзүүлбэрийг олон хүлээж байсан ч харамсалтай нь гоц гойд зүйлгүй фондны хэдэн тоглолтоор тэгэс хийгээд өнгөрсөн.  Амтгүй үзүүлбэрийг хачирлаж жил бүрийн наадмын нээлтийг “Толин хул” дуугаараа хөгжөөдөг “Харанга”-ын Х.Лхагвасүрэн мориноосоо унаж цахим ертөнцөд шуугиан тариад байгаа.

Жил бүр л морьтойгоо фактлаж амждаг бүтэлгүй дуучин маань хийморьгүй хэмээгдэж олны аманд багтаж байгаа ч тэрээр эл явдалдаа тайлбар нэмж “Би ганцаараа унаагүй шүү. Морьтойгоо унасан. Тэгээд ч Монгол эр, морь хоёр унаад хэзээ хаширч байлаа. Хаширдаггүй юм аа” хэмээжээ.

FACT.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих