“Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн хяналт” гэж юу вэ ?
Бид Ураныг олборлох үед Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлаг (ОУЦЭХА) хянаж байх учраас ЯМАР Ч АЮУЛ ТОХИОЛДОХГҮЙ гэж сурталчлах нь сүүлийн үед ихэсжээ. Энэ үгийг ЦЭГ-ийн дарга Н.Тэгшбаяр ба түүний ажилтнууд, Цөмийн физикч ДОКТОРУУД, Ураны геологчид уншдаг маань мэгзэмээ болгосон гэхэд хилсдэхгүй. Гэтэл ……
ОУЦЭХА нь “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ” байгуулсантай холбогдон үүссэн бөгөөд АЖЛЫН ЗОРИЛГО нь “Цөмийн салбар нь Цэргийн зориулалттай болж өөрчлөгдөөгүй байгаа”-г шалгаж тогтоож байх явдал юм.
http://en.wikipedia.org/wiki/International_Atomic_Energy_Agency
Түүний үүрэг нь:
1. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах судалгаа, төслүүдийг дэмжих.
2. Шинжлэх ухааны ололт, арга барилуудаа солилцохыг урамшуулах.
3. Иргэний цөмийн хөтөлбөр, төслүүд нь Цэргийн зориулалтаар ашиглагдахгүй байх баталгааны системыг үүсгэж хэрэгжүүлэх.
4. Аюулгүй байдал ба Эрүүл ахуйн салбарт нормуудыг боловсруулах, батлах, зохистой болгох.
Үүнээс харахад Ураны олборлолтын технологи нь байгаль орчинд хортой байх эсэх асуудал ОУЦЭХА-д огт хамааралгүй байна. Иймээс л ОУЦЭХА нь:
– Цөмийн түлшний хаягдлыг далайд хаяж байсныг тоогоогүй.
– Цөмийн түлшний хаягдлын хэмжээ олон зуун мянган тн болж хуримтлагадаад, Африк тивийн эргээр, Герман, Тайвань зэрэг улсад Цөмийн түлшний хаягдлын сав нь “зэвэрч” задраад байгалиа мөнхөд бохирдуулж эхэлсэн байгааг тоохгүй байгаа.
– Францийн сургууль цэцэрлэгийн хашаанд Цөмийн түлшний хаягдал олдсоныг тоогоогүй.
– Францийн АРЕВА компани Африкийн Нигери зэрэг улсад Ураныг олборлохдоо ажилчид, хүн ам нь цацрагаар хордон үхэж байгаад ДОХ гэдэг онош тавьж байгааг, PUBLIC EYE шагнал хүртсэнийг тоогоогүй.
– Нигерт мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин Таурег омгийнхон Уран олборлолтыг эсэргүүцэж байлдаж байгааг тоодоггүй.
– Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Дулаан Уулд туршилтын олборлолт хийснээр уг нутагт олон мал үхэж, генийн гажигтай төрж, хүмүүс элдвээр өвчилж байгааг тоохгүй байгаа.
– Чернобыль, Фукушима -д Атомын цахилгаан станц дэлбэрсэнийг өнгөрсөн хойно нь л мэдсэн.
Англиар уншиж ойлгох нь бүү хэл Оросоор ч маруухан Ерөнхий Саад маань ядаж Монголоороо эдгээр Цагаан толгойг уншдаг болохыг хүсдэг ч болоосой доо.
Уранаар хийрхэгчид маань хоосон мэдэмхийрлээрээ “Монголыг хорлон сүйтгэгчид” болсон нь тодорхой байна.
Цөмийн аюулаас, Уранаар хийрхэгчидээс
ЭХ ОРНОО АВАРЦГААЯ !!!
URL: