Г.Сарангэрэл нарыг өнөөдөр шүүнэ

Untitled-11Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван  хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 7-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон ч хойшилсон билээ. Өнөөдөр  тэднийг Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 13:00 цагаас шүүх юм. Шүүгдэгчдийн  дунд насанд хүрээгүй хүүхэд байгаа болохоор уг шүүх хурал хаалттай болох ажээ.

Г.Сарангэрэл  нарт Эрүүгийн хуулийн 192.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.  Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих