Д.Рөүз мөрөөдлийн багт дуудагдлаа

59bedbc21c4df59bac689e00983b1a1f7d80e2daНаймдугаар сарын 31-нд Испани улсад сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Манай гарагийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт өрсөлдөх энэ удаагийн тэмцээнд оролцох АНУ-ын урьдчилсан бүрэлдэхүүн тодорчээ. Эхний ээлжинд 19 тамирчинг бэлтгэлд дуудсан байна.

Урилга явуулсан тамирчид дотор Б.Бэйл (Вашингтон Визардс), Д.Коузинс (Сакраменто Кингз), С.Карри (Голден Стэйр Уорерз), Э.Дэвис (Нью Орленс Хорнетс), А.Драммунд (Детройт Пистонс), К.Дюрант (Оклахома Сити Тандер), К.Фрейд (Денвер Нагеттс), П.Жорж (Индиана Пэйзерс), Б.Гриффин (Лос Анжелес Клипперс), Ж.Харден (Хьюстон Рокетс), Г.Хэйвуд (Юта Жаз), К.Ирвинг (Клевлэнд Кавалейрс), К.Корвер (Атланта Хаукс), Д.Лиллард (Портлэнд Блэзерс), К.Лав (Миннесота Тимбер Уолвез), Д.Рөүз (Чикаго Буллз), К.Томпсон (Голден Стэйт Уорерз), Д.Де Роз (Торонто Рэпторс), Ч.Парсонс (Даллас Маверикс) нар багтжээ. 2008 оны драфтын №1 сонголтоор үндэсний сагсан бөмбөгт ирсэн Д.Рөүз гэмтлийн улмаас бүтэн хоёр улирал талбайд гараагүй. Гэвч түүнийг Испанид тоглох нь зүйтэй гэж багийн дасгалжуулагч мэдэгдсэн.

 

- See more at: http://www.mongolcom.mn/read/11230#sthash.q9xueU2I.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих