Нас ахисан хойноо ч сексийн амьдралаа бүү орхиорой

a0114-000015Насны намар ч бэлгийн амьдралд аз жаргал, баяр цэнгэл авчирна. Гэтэл зарим хүн хөгшин хүмүүст тийм юм юу л байв гэж дээ гэх юм уу эсвэл нас ахисан хүнд секс хэрэггүй, хортой гэсэн ташаа ойлголттой явах хүн ч бас бий.

• Биеийн эрүүл мэнд, ерөнхий жавхаа хэвээрээ байхад өөрийгөө нас өндөр болж байна гээд бэлгийн дур хүслээ албаар хориглох хэрэггүй. Түүгээр ч барахгүй нас ахисан хүн олон хоног сараар, сойвол бэлгийн чадвар нь ч үлэмж доройтдог төдийгүй биед нь муугаар нөлөөлдөг.

• Ид насны эрчүүд гар хангалга хийгээд ч болов үрийн шингэнээ гадагшлуулдаг бол ахимаг насанд секс олон хоног, сараар сойгдоход биед хуримтлагдах үрийн шингэн гадагшлахгүй дотогшилно. Үүний улмаас эрэгтэй хүний бэлэг эрхтэн өндийх, хөвчрөх дургүй болж, ойртох
хүсэл нь улам бүр унтарна.

• Нас ахисан эр хүн үр тогтоох чадвараа хадгалах боловч бэлгийн чадвар нь харьсан байна. Учир нь нас нэмэх тусам биед ямар нэгэн эмгэг хууч тогтохоос гадна ялгаран гарах үрийн шингэний хэмжээ багасч, эр бэлгийн эсийн тоо цөөрөх, хөдөлгөөн нь муудах хандлагатай болдог. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлог өөр шүү. Тиймээс заавал өөрийгөө хөгшин настайд тооцож, сексийн амьдралыг хүчээр хориглох хэрэггүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих