Онигоо хаха

1476191_621277537933735_284073191_n2х2 тэнцүү хэд вэ? гэж асуувал:

Дипломатч: 3 болон 4-ийн дундуур л байгаа байхаа.
Нягтлан бодогч: Хэд байлгамаар байна?
Цагдаа: Хэсэг дээр очоод учраа олъё.
Шүүгч: Анх хэд байсан гэнээ?
Улс төрч: Гараар тоолох юм уу? Машинаар тоолох юм уу?
Оюутан: 70,000

Д.Арвин гишүүн: Ганцаардаад бодож чадахгүй байна.
Г.Батхүү: Хан-Уулын шүүхээс асуу!
Н.Энхбаяр: Сонсохгүй байна, сонсохгүй байна…
С.Ганбаатар: Оюу толгойн гэрээнээс хэд дахин л ашигтай байж таарна.
Ц.Элбэгдорж: Монгол ёсолгооны хэв шинжид агуулагдсан тоо л байх ёстой.
Н.Алтанхуяг: Бүр олуулаа л болох ёстой л доо.
Э.Бат-Үүл: Эхний 2-ыг нь нураагаад дараагийн 2-ыг нь хураая. Ахиж ингэж асуувал эрхийг нь цуцлаад л шийдээд байя. Ер нь сэтгэл дутсан л байхгүй юу.
З.Энхболд: Сонгуулийн ерөнхий хорооноос асуух л хэрэгтэй л дээ.
С.Баярцогт: Чи мэдэхгүй. Би мэднэ.
Ё.Отгонбаяр: Кэмбрижийн боловсролд л нарийн зааж байгаа л даа.

Орифлэйм Оюунгэрэл: Кран далийж 3 хоног харанхуй болохоор Монголд үлдэж дэлхий сөнөхөөр л хүмүүcт хариуг нь олох ухаан хөх тэнгэрт харагдана.
Арго: Газрын тоогоор уу? Тэнгэрийн тоогоор уу?

Б.Лхагвасүрэн: Миний хүү энэ сайхан бурханлиг асуултаа асуухдаа нулимсаа нуусан уу?
П.Анужин: Ямар гоё тоо вэ? Аргагүй цагийг эзэлсэн сайхан тоо байна.
Д.Болд: Миний удахгүй гарах Монгол поп альбомоос хараарай.
Г.Аюурзана: Юу л даа ер нь бол сэтгэгчид 6 л гэдэг ш дээ.


URL:

Сэтгэгдэл бичих