Ам гашуу оргих, хэхрэх нь цөсөнд чулуу vvссэний шинж тэмдэг
Цөс олон vvрэг гvйцэтгэдэг. Хоол хvнсээр идэж буй өөхийг цийдмэгжvvлнэ. Өөхийг боловсруулж шингээх, гидролиз болоход дөхөм vзvvлдэг. Мөн тосонд уусдаг витаминуудыг усанд уусч сорогдох ажиллагааг хөнгөвчилнө. Хоолны хvчиллэг чанарыг саармагжуулж, нарийн гэдэс болон нойр булчирхайн ферментvvдийг идэвхжvvлнэ. Гэдэсний гvрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжvvлэх чухал vvрэгтэй. Цөсний хамт бие махбодиос хvнд металлын давсууд, хортой нэгдэл, эм, бусад бодис биеээс ялгарна. Цөсний хамт цуснаас холестерин, бэлгийн бамбай, бөөрний дайвар булчирхайн дааврын бvтээгдэхvvн гардаг. Эдгээр нь бие махбодийн амьдралын эрvvл, хэвийн vйл ажиллагаанд цөс ямар ач холбогдолтойг харуулж байгаа юм. Эрvvл хvний цөс хоол боловсруулах бусад эрхтэний ажиллагаатай нягт уялдаатай байдаг.
Хавирга руу хатгаж өвддөг
Манайхны дунд зvрх, бөөр, элэг цөсний өвчин элбэг тохиолддог. Цөс өвдөх олон шалтгаан байдаг. Цөс өвдөх vед голдуу баруун талын
хавирганы хэсэгт болон эсвэл аюулхай руу өвддөг. Ингэхдээ дангаараа юмуу нэг зэрэг өвдөх тохиолдол бий. Эхлээд баруун далан дор буюу нуруу, өвчvvний цаад талд өвдснөө баруун талын хавирган доогуур төвлөрч өвддөг. Тvvнчлэн хvйсний орчим буюу хэвлийн доод хэсэгээр өвдвөл бvдvvн гэдэсний vрэвсэл хамт байгааг илтгэнэ. Хэрэв өвдөлт зvvн талын хавирганы дор буюу бvсэлж байрлавал нойр булчирхайн vрэвсэл хавсарсныг тус тус гэрчилнэ.
Бие сулрах байдал ажиглагддаг
Цөс өвдөхдөө ихэд шаналгаа зовиуртай байдаг. Өвдөх vед цочмог нургих, дунших, базлах, хатгах, чинэрэх зэргээр олон янзаар өвдөж болно. Цөсний архаг vрэвсэлтэй бол голчлон битvv дуншиж өвддөг. Харин цөсний чулуутай бол гэнэт хатгаж, цөсний гэр сунасан бол цоргиж, тэлж хааяа хорсож өвддөг. Улмаар өвдөлтийг дагалдан халуурах, бөөлжих, шарлах, суулгах, ухаан балартах, гар хөл бадайрах, бие сулрах, хөлрөх шинж тэмдэг ажиглагддаг.
Элэг гэмтсэнээс цөс өвдөх нь бий
Цөсөнд холестерины өтгөрөл ихсэх нь чулуу vvсэх нөхцөл нь болдог. Тvvнчлэн цөсний өвчин нь элэгний гэмтлээс шалтгаалах талтай. Зарим тохиолдолд цөс vрэвсэлтэй болсны улмаас элэг гэмтэх тохиолдол ч олон гардаг. Цөсний замын vйл гаждалын vvслийн хамгийн олон шалтгааны нэг нь төв мэдрэлийн тогтолцооны vйл хямрал. Тархины гадарга дахь мэдрэлийн vйл ажиллагааны хvч, гvйдлийн алдагдал нь тvvний вегетатив дээд төвийг зохицуулах нөлөөг болон цөс ялгаруулах тогтолцооны хөдөлгөөнийг сулруулахад хvргэдэг. Цөсний замын vйл гаждалын дийлэнх нь янз бvрийн нян буюу вирусын халдвар, хордлого, ходоод гэдэсний замын vрэвслийн суурин дээр vvссэн хэвлийн хөндийн зангилгааны vрэвсэл зэргээс шалтгаалдаг.
Эмчлэхийнтулд хамгийн тvрvvнд мэдрэлийн хямралыг арилгана
Цөсний өвчнийг эмчлэхийн тулд хамгийн тvрvvнд мэдрэлийн хямралыг арилгах юм. Иймээс ажил хөдөлмөрийн ая тухтай байдлыг хангах, маргаан будлиангvй байх, витаминлаг чанартай хvнсийг хэрэглэх нь ач холбогдолтой. Мөн нойрыг хэвийн болгох нь зайлшгvй хэрэгтэй. Цөс ялгаруулах тогтолцооны хямралаас урьдчилан сэргийлэх нь цөсний гаралтыг буй болгон, цөс ялгарах механизмын тохиролтыг зохицуулахад оршино. Мэдрэлийн хямралыг эрт эмчлэх тvvнчлэн цэвэр агаарт явах, биеийн тамираар хичээллэх, зөв хооллох зэрэг нь цөс ялгарах арга хэмжээг сайжруулах нөхцөл болно. Мөн өтгөн хатах нь цөсийг тогтонгишуулдаг учир анхаарах шаардлагатай.
Ам гашуу оргих, хэхрэх нь цөсөнд чулуу vvссэний шинж тэмдэг
Цөсөнд чулуу vvсэхэд хоолны нөлөө их байдаг. Ялангуяа өөх тосоор баялаг холестерин ихээр агуулсан хоолыг хэт их хэрэглэх нь цөсөнд чулуу vvсэх таатай нөхцлийг бvрдvvлж өгдөг. Харин сvv, жимсний зvйл болон ногоо их хэрэглэдэг хvмvvс цөсний чулуутай олно гэж айх шаардлагагvй юм. Бодисын солилцооны янз бvрийн өвчнvvд цөсний чулуу vvсэх урьдчилал болдог. Цөсний гэрийн vрэвсэл болон цөсний чулуу нь эмэгтэйчvvдэд илvv тохиолддог. Цөсний урсгал саатаж зогсонгитох нь чулуу vvсэх урьдчилсан чухал нөхцөл болдог. Зайтай хооллох, хөдөлгөөн багатай суунги байх, өтгөн хатах, жирэмслэх, бvсээ хэт чанга бvслэх, сэтгэл мэдрэлийн байдал өөрчлөгдөх, цөсний замын vйл ажиллагаа хямрах, дотор эрхтэнvvд унжих зэрэг хvчин зvйлvvд цөсний чулуу vvсэхэд нөлөөлдөг. Чулуу vvсэх явцад ямар нэгэн халдвараар элэг гэмтэх явдал их нөлөөтэй. Цөсний чулуу нь янз бvрийн бvтэцтэй. Чулуу цагаан шар, саарал, хар ногоон эсвэл алаг өнгөтэй, зөөлөн гөлгөр юм уу эсвэл бага зэргийн барзгар гадаргуутай байдаг. Цөс чулуутай болсон vед бөөлжис цутгах, хооллосны дараа аюулхай орчимд эвгvй болох, ам гашуу оргих, хэхрэх зэрэг шаналгаа илэрдэг.
Ямар эмчилгээ хийх вэ?
Цөс өвдөх vед эм хэрэглэх нь нян эсэргvvцэх, шимэгч эсэргvvцэх, vрэвсэл дарах, цөс vvсгэх, цөс хөөх, агчил арилгах, мэдрэл тайвшруулах vйлчилгээтэй. Гэхдээ эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Физик эмчилгээ нь дулааны, агчил арилгах, мэдрэл тайвшруулах нөлөөтэй. Vр дvнд нь цөс vvсэлт ба ялгаралыг хvчтэй болгодог. Дулааны заслын зорилгоор бvлээн жинг далны доор өдөрт 1-2 удаа тавина. Цахилгаан талбайн эмчилгээ болон шавар эмчилгээ ч сайн нөлөөтэй. Vvгээр зогсохгvй эмчилгээний дасгал хийж мөн рашаан эмчилгээнд явахад илvvдэхгvй. Цөс чулуужих өвчин, цөсний гэрийн нянгийн vрэвсэл болон цөсний сувгийн vрэвсэлтэй vед мэс заслын эмчилгээг хийнэ. Мэс заслын эмчилгээг эмийн эмчилгээг төгөлдөр хийсний дараа хийх хэрэгтэй. Энд цөсний өвчин vгдэрсэн хэлбэрvvд цөсний гэрт ус идээ бээр тогтох, цөсний ерөнхий суваг чулуугаар тагларах, цоорох зэрэг нь хамаарахгvй. Харин ч ийм тохиолдолд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй юм.
Өдөрт 3-4 удаа бага багаар хоолло
Хоолыг тогтмол цагт бага багаар идэх нь цөсний урсгалыг сайжруулдаг. Хооллох хоорондын зай их байх нь цөс тогтонгшилд хvргэнэ. Хоолны хэмжээ их байх нь цөсний замын булчинг хvчтэй агшааж өвдөлт vvсгэнэ. Хэрвээ таны цөс өвддөг бол өдөрт 3-4 удаа бага багаар хооллоорой. өөх тостой буюу шарсан хайрсан хоол, өндөг, хvйтэн исгэлэн ундаа, жимсний архи, пиво, хурц зууш зэргээс татгалзах шаардлагатай. Амьтны гаралтай өөх тос нь цөсний vрэвсэлтэй хvмvvст зохимжгvй. Мөн цөсний хатгалгаа vvсгэдэг талтай. Харин ургамлын гаралтай тос нь цөс гаралтыг идвэхжvvлдэг учир цөсний vрэвсэлтэй хvмvvст сайн нөлөөтэй. Нөгөөтэйгvvр ургамлын тосонд байдаг vл ханасан өөхний хvчил нь элэгний vйл ажиллагааг сайжруулдаг. Өндөгний шар цөсний vрэвслийн vеийн өвдөлтийг хvчтэй болгодог. Харин ногоо, жимс жимсгэнийг хvнсэндээ тvлхvv хэрэглэж болно. Ялангуяа лууван, хулуу, тарвас, усан vзэм бvр ч чухал.
Миний эрvvл мэнд
URL: