Хоёр сая долларын торгууль төлнө
АНУ-ын Виржиниа мужид үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Toray Chemical Korea Inc” хэмээх компанид бусдыг тагнасан, технологи хулгайлахаар завдсан хэргээр 2 сая долларын торгууль ногдуулжээ.
Даавуу, нэхмэл эдлэл, цахилгаан тусгаарлагч зэрэг чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг тус компани өрсөлдөгч “E.I. du Pont de Nemours” хэмээх компанийн технологийг нууцаар олж авахыг оролдож, улмаар тус компанид ажиллаж байсан технологийн зөвлөхийг ажилд авахаар оролдсон аж.
“Toray Chemical Korea Inc” компани буруугаа хүлээж, гарсан хохирлыг барагдуулахаа мэдэгдснээр шүүхээс тус компанийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
URL: