Та хэр зэрэг нээлттэй хүн бэ?
1. Та олон нийтийн газар явахдаа танихгүй хүнтэй ч гэсэн энгийн яриа өрнүүлдэг үү?
А. Таньж мэдэхгүй хүмүүстэй нэг их юм яриад байдаггүй,
Б. Хүн гэдэг үүднээс нь танихгүй байсан ч хамаагүй хэрэв цаад хүн маань яриа өдөж эхэлбэл ярьчихна шүү,
2. Ямар нэгэн саад бэрхшээл, хүндрэл тохиолдсон үед түүнийхээ талаар ярьж, бусдаас тусламж авахыг хүсдэг үү?
А. Заавал яагаад бусдад хамаг байдгаа тоочиж тусламж хүсэх хэрэгтэй гэж. Аль болох өөрөө зохицуулахыг бодно доо,
Б. Мэдээж хэрэг тэгэлгүй яахав,
З. Бусад хүмүүстэй харьцахдаа та хэр зэрэг илэн далангүй байдаг вэ?
А. Ер нь илэн далангүй байж чаддаггүй. Сонсогчийн үүргийг их гүйцэтгэнэ дээ,
Б. Харин ч илүү нээлттэй байдаг. Тэгэж байж хүнтэй харилцан ойлголцоно шүү дээ,
4. Ихэмсэг зан гаргадаг уу?
А. Ихэмсэг байна гэдэг өөрийнхөө зиндааг илэрхийлж буй хэрэг шүү дээ,
Б. Харин ч эсрэгээрээ эелдэг найрсаг зантай байхыг хичээдэг. Хэт тийм байх нь утгагүй юм.
Хариулт:
“А” хариулт дийлэнх бол та нэлээд дотогшоогоо хүн юм байна. Тиймээс бага зэрэг нээлттэй байхад зүгээр юм шүү. Учир нь таныг таньж мэдэхэд амаргүй байх болов уу.
“Б” хариулт зонхилж байгаа бол та бусадтай ойлголцож чаддаг бас өөрийгөө мэдрүүлж чаддаг хүн юм байна. Тиймээс харьцааны тал дээр асуудал бага гардаг гэж хэлж болно.
URL: