Н.Батсуурь улсын их баяр наадамд түрүүлж, арслан цолны эзэн боллоо

uls_53c12c5515952_1Монгол Улсын үндэсний  их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадмын хүчин бөхийн барилдаан өндөрлөлө. Есийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын гарьд цолны болзол хангаад байсан Н.Батсуур, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын гарьд цолны болзол хангаад байсан Ш.Жаргалсайханыг өвдөг шороодууллаа.

 Ийнхүү 2014 оны үндэсний их баяр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн боллоо. Харин үзүүр бөхөөр Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, “ЗД” констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан тодорч улсын гарьд цол хүртэв.  Их шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Баянзүрх дүүргийн харьяат Авврагч спорт хороо, Хантайшир дэвжээ,  Туушин компаний бөх улсын гарьд Нямдоржийн Ганбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар үлдлээ. Ингээд ерөнхийлөгчийн зарлигаар Н.Батсуурьт арслан цол , Ш.Жаргалсайханд гарьд цол олголоо.


URL:

Сэтгэгдэл бичих